2020-08-06 10:341min00

Монголоос Чех явах хүсэлтэй иргэдийг өнөөдөр 17:00 цаг хүртэл бүртгэнэ

huur

Чех улсад байгаа монгол иргэдийг тус улсын Засгийн газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран наймдугаар сарын 10-нд тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчрахаар төлөвлөсөн билээ.

Тэгвэл уг ажилтай уялдуулан Чехийн урт хугацааны визтэй иргэд Улаанбаатараас билет авч нисэх боломжтой боллоо.

Тодруулбал Чех улс руу зорчих хүсэлтэй хүмүүсийг өнөөдөр 17:00 цаг хүртэл бүртгэх юм байна.

Бүртгүүлэхтэй холбоотой мэдээллийг Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яамны 11-311053 утсаар авах боломжтой юм.

 

Л.Баяр

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй