УИХ-ын шинэ гишүүн Ж.Чинбүрэн хуучин ажлаа санагалзаж байгаа төдийгүй хэдэнтээ мэс засалд орсон тухайгаа цахим хуудаснаа хуваалцжээ.
Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа
“Өнөөдөр /2020.08.05/ мэс засалд орсон. Амьдралын дадал болсон мэс заслын ажлаа дасал болсон баг, шавь нартайгаа хамтдаа хийх сайхан байлаа. Мэс засалд байнга орж л байхгүй бол гарын мэдрэмж, дадал нэг мэдэхэд багасах вий гэж санаа зовох юм. Сонгуулиас хойш 3 удаа мэс засалд орж амжлаа. УИХ-ын гишүүн гээд хагалгаанд орохгүй байж чадахгүй ээ. Хорт хавдраас дүүрэг, аймгийн түвшинд урьдчилан сэргийлэх, Д вирусын эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажил их байлаа ч амжуулаад мэс засалдаа орсоор л байя гэж бодож байна. Эмч хүний өргөсөн тангараг насан туршид хүчинтэй” хэмээн бичжээ.
Л.Баяр