haana.jpg
2020-07-27 10:37
Баянзүрх дүүргийн 27-р хороо, 2-р хороо “Дарь-Эхийн гудамж”-ны авто замыг шинэчлэх ажлын хүрээнд “Ус зайлуулах шугам, хоолой”-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн авто замыг 2020 оны 07-р сарын 27-ны 22:00 цагаас 08-р сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулж байна. Иймээс тус орчинд амьдардаг ард иргэд гудамж дундуурх, доорх […]

112667819_1770769523063796_4478560406268757217_n.jpg
2020-07-27 10:26
Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг үeрийн усны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон тул засварын ажил хийгдэж, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх хүртэл замыг түр хаалаа. Хөдөлгөөнд оролцогч та бүхнийг тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

osol-1024x597.jpg
2020-07-27 10:09
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алдсаны нэг нь хүүхэд байна. Тодруулбал, долоодугаар сарын 24-ний 21 цагийн орчим Увс аймаг тариалан сумын 2-р баг “Хужиртын адаг” гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ нэг нас дөрвөн сартай хүүхдийг мөргөж амь насыг хохироожээ. Долоодугаар сарын 25-26-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай […]

dur.jpg
2020-07-27 10:01
Нийслэлийн прокурорын газраас Б.Болор, Д.Эрдэнэбат болон Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүлээн авчээ. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх […]

zam-2-1024x597.jpg
2020-07-27 09:41
Маршалын гүүрнээс Улиастай гүүр хүртэлх 7,1 км урт дугуйн замын ажлын асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэгээ бүрэн дууссан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Мөн 5,6 км замд нь хөвөө нягтруулалт, далан засвар хийгээд байгаа аж. Тус талбайд өнөөдөр 17 инженер техникийн ажилтан ажиллаж байгаа талаар мэдээллээ.

irlee.jpg
2020-07-27 09:23
Улаанбаатар-Франкфурт чиглэлд тусгай үүргийн онгоц өчигдөр ниссэн. Тэгвэл уг онгоцоор Европт буй 266 иргэн эх орондоо ирлээ. Иргэд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сүнжин, Энх саран зэрэг сувилалд тусгаарлагдана. Энэ сард нийт 15 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу ийнхүү Европт буй иргэдийг татан авч байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа […]

yv.jpg
2020-07-27 09:00
Хур борооноос үүдэн зам талбайд ус тогтдог. Энэ үед зарим жолооч нар явган зорчигч руу санаатайгаар ус цацсан гэх гомдол тасардаггүй ирдэг. Хэрэв жолооч та санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгуулах аж. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. –т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий […]

ul.jpeg
2020-07-27 08:45
Завхан аймгийн онцгой комисс дахин хуралдаж, хөл хорио хэсэгчлэн тогтоох, Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөний нээх шийдвэр гаргажээ. Тус аймгийн Улиастай суманд өчигдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөнийг хаасан бөгөөд Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч, тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй хүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу өнөөдөр өглөө 07.00 цагт гарч, […]

shuher.jpg
2020-07-27 08:37
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын […]

-морь.jpg
2020-07-26 13:57
Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг олон улсын өдөр өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тохиож байна. Дэлхий дахинд КОВИД-19 цар тахал гарсан энэ үед Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэхүү хямралыг даван туулахын тулд “Ковид 19 цар тахлын үед хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлье” хэмээн уриалж байна. Манай Улсын нийт хүн амын 36.5 хувийг 0-18 […]