Улаанбаатар-Франкфурт чиглэлд тусгай үүргийн онгоц өчигдөр ниссэн. Тэгвэл уг онгоцоор Европт буй 266 иргэн эх орондоо ирлээ. Иргэд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сүнжин, Энх саран зэрэг сувилалд тусгаарлагдана.
Энэ сард нийт 15 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу ийнхүү Европт буй иргэдийг татан авч байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулж, одоогийн байдлаар 14371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авсан хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн. Улаанбаатар-Франкфурт чиглэлд тусгай үүргийн онгоц өчигдөр ниссэн.