Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшиж, аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн