zam-2-1024x597.jpg

2020-07-27 09:41
Маршалын гүүрнээс Улиастай гүүр хүртэлх 7,1 км урт дугуйн замын ажлын асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэгээ бүрэн дууссан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Мөн 5,6 км замд нь хөвөө нягтруулалт, далан засвар хийгээд байгаа аж. Тус талбайд өнөөдөр 17 инженер техникийн ажилтан ажиллаж байгаа талаар мэдээллээ.

irlee.jpg

2020-07-27 09:23
Улаанбаатар-Франкфурт чиглэлд тусгай үүргийн онгоц өчигдөр ниссэн. Тэгвэл уг онгоцоор Европт буй 266 иргэн эх орондоо ирлээ. Иргэд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сүнжин, Энх саран зэрэг сувилалд тусгаарлагдана. Энэ сард нийт 15 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу ийнхүү Европт буй иргэдийг татан авч байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа […]

yv.jpg

2020-07-27 09:00
Хур борооноос үүдэн зам талбайд ус тогтдог. Энэ үед зарим жолооч нар явган зорчигч руу санаатайгаар ус цацсан гэх гомдол тасардаггүй ирдэг. Хэрэв жолооч та санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгуулах аж. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. –т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий […]

ul.jpeg

2020-07-27 08:45
Завхан аймгийн онцгой комисс дахин хуралдаж, хөл хорио хэсэгчлэн тогтоох, Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөний нээх шийдвэр гаргажээ. Тус аймгийн Улиастай суманд өчигдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөнийг хаасан бөгөөд Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч, тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй хүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу өнөөдөр өглөө 07.00 цагт гарч, […]

shuher.jpg

2020-07-27 08:37
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын […]