2020-05-12 10:50
Арванхоёрдугаар дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад /ЭЕШ/ бэлтгэх давтлагыг өчигдөр эхэллээ. ЭЕШ-д бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх зааврыг БСШУСЯ-ны сайдын тушаалын хавсралтаар баталж, нийслэл, дүүрэг орон нутгийн боловсролын байгууллагуудад хүргүүлсэн. Мөн “Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж”-ийг баримтлан ажиллахыг дээрх тушаалаар үүрэг болгосон. […]