2020 оны 05 дугаар сарын 05-нд Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, зорилтот бүлгийн өрхийн дархлааг дэмжих зорилгоор “Эхлэл-АОМ” төрийн бус байгууллагатай хамтран “Бүх хайраа гэр бүлдээ” гэсэн уриан дор сайн үйлсийн аян өрнүүлж дүүргийн 120 айл өрхүүдэд хүнс тэжээллийн тусламж дэмжлэг үзүүлж, зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллаа.
Тус үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан “Эхлэл-АОМ” төрийн бус байгууллагын нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.