Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төслийг орон даяар хүлээн авч байна. Төсөл хүлээн авах хугацаа 5-р сарын 19-ны өдрийн 17:30 цагаар дуусна.
Жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ХХААХҮЯ, ЖДҮ хөгжүүлэх сангаас орон даяар зохион байгуулдаг. Энэ удаад тус сангаас зээлийн эргэн төлөлтөөс татан төвлөрүүлсэн 50,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох юм.
Тус сангаас 2020 онд олгох зээлийг Ковид-19 халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих юм байна. Зээлд хамрагдах хүсэлтэй аж ахуй нэгжүүд орон нутагт бол цаасаар, нийслэл хотод цахимаар ирүүлнэ үү.