2020-05-22 11:29
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.22/ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Энэ сарын 21-нд 403 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрснээр батлагдсан тохиолдол 141 боллоо. Уг иргэн нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан бөгөөд давтан шинжилгээгээр Ковид-19 халдвар илэрсэн. Тэрээр тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн сонсогч юм. Ингээд цэргийн оюутнуудаас илэрсэн 57 дахь тохиолдол […]