Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.22/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Энэ сарын 21-нд 403 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрснээр батлагдсан тохиолдол 141 боллоо.
Уг иргэн нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан бөгөөд давтан шинжилгээгээр Ковид-19 халдвар илэрсэн. Тэрээр тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн сонсогч юм. Ингээд цэргийн оюутнуудаас илэрсэн 57 дахь тохиолдол батлагдлаа.
Халдвар судлалын үүднээс үзэхэд короновирусний халдвартай байсан хүнтэй ойрын хавьтал нь халдвар авах эрсдэл өндөр болох нь батлагдлаа.
Дээрх халдвараар эмчлэгдэж байгаа хүмүүсийн эдгэрэх хугацаа 30-40 хоног, дээд тал нь 56 хонож байсан. Өчигдөр баруун эргийн бүсийн 37 орон онлайнаар хуралдаж, мэдээлэл солилцсон. Энэ хурлаар Монгол Улсын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Ирэх долоо хоногт Д.Сарангэрэл сайдын төвшинд мэдээлэл өгнө.
Монголыг зөвлөгөө мэдээлэл өгнө үү гэж урьж байгаа нь өвөрмөц юм. Манай иргэд бидэнтэй хамтдаа короновирусийг даван туулна. Өчигдөрийн хурал дээр урам авлаа. Өнгөрсөн таван сард зөв менежменттэй ажилласныг онцолсон. Урьд нь алдсан улс өмнөхөө нөхөх ажил хийж байна. Бид алдаагүй учир амжилтаа ахиулах нь чухал юм гэдгийг санууллаа” гэж мэдээлсэн юм.