13875.jpg

2020-05-08 18:00
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд /2020.05.06/-ны өдөр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим уулзалт хийх үеэр цэрэг техникийн салбарт хамтран ажиллах асуудлыг хөндөж шинэ төрлийн Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын цэргийн их дээд сургуулиудад  сурч байгаа монгол сонсогчдыг эх оронд нь авчрахад ОХУ-ын батлан хамгаалах яамнаас  дэмжлэг хүссэн байна. Тухайлбал, сайд Н.Энхболд монгол сонсогчдыг […]

e67c34a86065fcf3ff6509bb59c4f856.jpg

2020-05-08 17:41
Дулаан хангамжийн шугам тоноглолд “Улаанбаатар дулааны сүлжээ” ХХК-наас жил бүр засвар хийж энэ хугацаанд хэрэглээний халуун усыг хязгаарладаг.  Хэрэглэгчийн дулааны шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийх 2020 оны зуны ажлын хуваарь батлагджээ. Батлагдсан хуваарийг бүрэн эхээр нь хүргэж байна.

unnamed-3-2.jpg

2020-05-08 17:19
Дулааны шугам угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Москва хорооллын хойд талын авто замыг амралтын өдрүүдээр хаахаар болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын хойд талын авто замыг 2020 оны тавдугаар сарын 9-ний 23:00 цагаас тавдугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэх юм. Энэ үеэр жолооч нарыг замын ачааллыг тооцон […]

69e18aaca08f0de49f35236a078ed14f-1024x682.jpg

2020-05-08 17:07
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.08) хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Сангийн Дэд сайд Х.Булгантуяа Санхүүгийн хэлэлцээрийн талаар танилцуулав. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн хоёр […]

95626386_249312412848507_1645679645028253696_n_20200508050137.jpg

2020-05-08 16:40
Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч […]

unnamed-2-3.jpg

2020-05-08 16:29
АНУ-д коронавирус тусаад эдгэсэн хүмүүс армид хэзээ ч алба хаахааргүй боллоо. Military Times-ын мэдээлснээр эмнэлгийн комиссоор COVID-19 илэрсэн нь лабораторийн тест, эмч нарын оношоор батлагдсан бол цэргийн албанд тэнцэхгүй байх шалтгаан мөн гэжээ. Пентагон ч энэ мэдээллийг батлаад, АНУ-д цэргийн албанд татах 65 хэсэгт өвчтэй хүмүүстэй хавьтсан уу гэдгийг тогтоож, халуун хэмжиж, бусад шинж тэмдэг […]

4515-1024x682.png

2020-05-08 16:20
П. Урнаа EGUUR.MN УИХ-сонгуульд нэр дэвшигчдийн нэрс хоёр хоногийн дараа буюу 10-наас 16-ны хооронд тодорч эхэлнэ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даагчид болон нам эвслээс тун сонин хүмүүс нэр дэвшиж байгаа. Ялангуяа шатахуун импортлогчид олноороо нэр дэвшиж байгаа нь бидний анхаарлыг татаж байна. Шатахуун импортлогчдын ард нөлөө бүхий томоохон улстөрчид байгаа гэдгийг хэвлэлүүд жилийн жилд […]

d6c9200be6f8075fe6608d11f94a659c_photo-1024x782.jpg

2020-05-08 16:14
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд тохиож байна. Мод тарихад тохиромжтой байгалийн нөхцөл бүрдсэн эдгээр өдрүүдэд амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан […]

ueee.jpg

2020-05-08 16:12
Сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс үзвэл мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр буй. Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөлийг хүүхэд, залууст ойлгуулах, тэднийг соён гэгээрүүлэх ажил эхлүүлсэн. Мөн тус зөвлөл 2019 оноос ГЕГ-ын Улс хоорондын […]

6f27b644beb1ef37ef11d131c4b8e997.jpg

2020-05-08 15:56
УИХ-ын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын экспорт-импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн […]