2020-05-08 16:401min00

Улаанбаатарт 52 км авто зам энэ онд шинээр тавигдаж, 17 км уулзвар шинэчлэгдэнэ

95626386_249312412848507_1645679645028253696_n_20200508050137

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ.

Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодруулахад “Өнөөдөр Тасганы овооноос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна. Замын ажилд хоёр техник асфальт, бетон дэвсэгч, хоёр хийн дугуйт, хоёр булт индүү, хоёр ачаа болон нэг усны машин ажиллаж байна.
Одоогийн байдлаар Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахын тулд 100 гаруй замчид 24 цагаар замын ажилд ажиллаж байна” гэв.

Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх чиглэлийн хойд хэсгийн зам засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 13-нд дуусах бөгөөд үргэлжлүүлэн урд замын ажил эхлэх юм байна.