36988143_2156600177702559_6151167374381809664_n.jpg

2020-04-03 14:05
Итали Улсад ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн С.Алтансүх өөрийн цахим хуудаснаа “Италийн Наполи хотоос энэ өдрийн мэндийг хүргэж байна. Энд нөхцөл байдал тун хэцүү байна. Италид буудлаар хоноглож буй Монголчууд надтай холбогдож манай гэрт амьдарч болно шүү. Таван өрөө байр учраас дотроо хангалалттай зайтай. Манай гэрт хөнжил, гудастайгаа ирэхэд л болно. Монголчууддаа эрүүл, энхийг хүсье. Хайртай […]

5d105b4202201.jpeg

2020-04-03 13:39
“Никитон” хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн тоглолт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-нд болно. Тоглолтыг Боловсрол суваг телевизээр 20:00 цагаас шууд дамжуулах юм. Онлайн тоглолтод МУГЖ, дууучин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг нар оролцоно.

ЭЕШ-1.jpg

2020-04-03 13:19
БСШУСЯ-наас цаг үеийн асуудлаар Сайд Ё.Баатарбилэг, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, БҮТ-ийн захирал Ж. Ган-Эрдэнэ нар мэдээлэл хийж байна. Монгол улсад ерөнхий боловсролын 820 сургууль түүнээс 590 нь төгсөх 12-р ангитай байгаа 28567 сурагч энэ жил төгсөнө. Хэрэв хорио цээр сунгагдвал тэднийг сонгон судлах хичээлээр нь тусгайлан бэлдэнэ гэж Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир […]

1_1-1.jpg

2020-04-03 13:13
Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн “Хунт хайрхан”, “Баяндэмбэрэл” ХХК-ууд нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хороолол, гэр хорооллын нарийн гудамж, хогийн цэгүүд, айл өрхийн бохирын цооног, нүхэн жорлон, үерийн далан суваг шуудуу нийт 87 […]

33.png

2020-04-03 13:10
Монгол Улсын иргэдээ Япон Улсаас татан авах ОМ502 дугаартай нислэг Токиогоос 10:33 цагт хөөрч Улаанбаатарт 15:57 цагт буухаар тооцоолж байна. Уг тусгай нислэг 266 зорчигчтойгоос 14 нь нярай хүүхэд, 1284 кг ачаа тээвэрлэж байна. Манай Зам, тээврийн салбарын нийт 24 мянган ажилтан, албан хаагчдаас 16 мянга нь өндөржүүлсэн бэлэн байдлын тусгай горимд шилжин 24 цагаар […]

1515.jpeg

2020-04-03 13:08
2018 оноос Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны 10-аас 20 хувийн нэмэгдэл олгож эхэлсэн. Энэ нэмэгдэлийг хамгийн эгэл бор ажлыг нугалдаг тогооч, жолооч, галч, үйлчлэгч, туслах багш нарт олгож байсныг Аудитын дүгнэлтээр зогсоожээ. Тиймээс Засгийн газрын тогтоолд холбогдох өөрчлөлт оруулж хасагдсан нэмэгдлийг олгохыг хүссэн албан тоотыг Ерөнхий сайдад хүргүүллээ.    

RISE-zurag-20200403-1024x674.jpg

2020-04-03 12:58
Их, дээд сургуулийн босго алхаад удаагүй шинэхэн оюутнууд мундахгүй олон сорилттой тулгардаг. Оюутны амьдралд дасан зохицох, хотын соёлд суралцах, даалгавар, бие даалтаа хугацаанд нь амжуулах, өөрийгөө хөгжүүлэх гэхчилэн үүрэг хариуцлага ч эрс нэмэгддэг. Харин өнөө жилийн хувьд коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор хичээл сургууль хаагдаж, хөл хорионд байгаагаас үүдэн оюутнууд цахимаар хичээлээ үзэж, зайнаас сурч боловсрох […]

Mpya73HjuEO6WfVofHDZ-1024x717.jpg

2020-04-03 12:50
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/-ийн 265.2 дахь хэсэг /Энэ хэргийг давтан үйлдсэн, эсвэл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр 2-5 жил хүртэлх […]

tseverleh-baiguulamj.jpg

2020-04-03 12:45
Нийслэлчүүдийг шаналгадаг байсан Төв цэвэрлэх байгууламжаас гардаг эвгүй үнэр нэгэнт шийдэгджээ. 2018 оны сүүлээс цэвэрлэх байгууламж шинэ технологи нэвтрүүлж, бохир уснаас гаргаж байгаа 98 хувийн чийгшилтэй лагийг усгүйжүүлдэг дамжлагатай болсон байна. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байсан эвгүй үнэр үгүй болжээ. Өөрөөр хэлбэл Төв цэвэрлэх байгууламжийнхан нь 50 гаруй жилийн хугацаанд бохирын шугамаар хүлээн авч […]