Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Италид амьдардаг Монгол иргэн С.Алтансүх: Манайд хөнжил гудастайгаа ирэхэд л болно – updown.mn

Италид амьдардаг Монгол иргэн С.Алтансүх: Манайд хөнжил гудастайгаа ирэхэд л болно

Итали Улсад ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн С.Алтансүх өөрийн цахим хуудаснаа “Италийн Наполи хотоос энэ өдрийн мэндийг хүргэж байна. Энд нөхцөл байдал тун хэцүү байна. Италид буудлаар хоноглож буй Монголчууд надтай холбогдож манай гэрт амьдарч болно шүү.

Таван өрөө байр учраас дотроо хангалалттай зайтай. Манай гэрт хөнжил, гудастайгаа ирэхэд л болно. Монголчууддаа эрүүл, энхийг хүсье. Хайртай шүү” хэмээн бичсэн нь олон хүний анхаарлыг татаж, талархлыг хүлээгээд байна.

С.Алтансүхийн гэрт дор хаяж 30 иргэн амьдрах бүрэн бололцоотой аж. Тэрбээр мөн гэрт нь хүмүүс ирж магадгүй хэмээн махаа нөөцөлсөн байна.

С.Алтансүхтэй холбогдож, тэндхийн нөхцөл байдал ямар байгаа талаар болон өөрийнх нь дээр бичсэн зарын дагуу монголчууд холбогдсон эсэх тэднийг хэрхэн яаж амьдруулахаар төлөвлөсөн талаар тодрууллаа.

-БИ МОНГОЛ ХҮҮХДҮҮДДЭЭ ЧАНАРТАЙ МӨРТЛӨӨ ХЯМД ГУТАЛ
ӨГДӨГ АЖИЛ ХИЙДЭГ-

-Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан хаваржиж байна уу. Таны ажил сайн уу?

Сайн байна уу монголчуудаа. Сайхан хаваржиж байна. Хөл хорионд орсон учраас одоогоор ажилгүй гэртээ л байна.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Италид амьдраад хэдэн жил болж байна вэ?

Европт амьдраад 12 жил болж байна. Бусдын адил цагаачилсан. Цагаачийн мөнгөөрөө зугаалдаг, Франц, Итали улсын хооронд ажиллаж, амьдардаг байсан. Харин хоёр жилийн өмнөөс Франц, Итали, Испанид үйлдвэрлэсэн гутлыг Монгол руу гаа явуулж маш хямд борлуулдаг худалдааг хийж эхэлсэн. Хүүхдийн чанартай гутлыг хямд зардаг гэсэн үг.

Хүүхдийн гутлын худалдааг эхлүүлсэн нь учиртай. Хэдэн жилийн өмнө Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн пүүз химийн найрлагатай, тэр нь үргүйдэлд хүргэдэг тухай мэдээллийг олж уншаад эмзэглэсэн юм. Тэгээд л  Германд амьдардаг хуурай дүүтэйгээ хамтраад Европоос.ком сайтаа нээгээд захиалга авч Монгол руу гаа гутал явуулдаг болсон. Одоо ч энэ ажил үргэлжилж байна.

Монголд Итали нэртэй чанаргүй, хулхи Хятадад үйлдвэрлэсэн гутлыг зардаг. Харин би тэр үйлдлийг эвдэх гэж монголчуудаа чанартай,хямд гутлаар хангах ажлыг хийдэг. Манай гэр Францад  байдаг. Ээж, аав, ах дүү ч мөн тэнд бий. Италид байр түрээслэдэг юм. Франц, Италийн хооронд ирж, очин байдаг гэсэн үг л дээ.

-Европт үйлдвэрлэсэн чанартай гутлуудыг монголчуудад хямдхан зардаг гэлээ. Та хямд гутлыг яаж олж авдаг юм?

-Онлайнаар 81 мянган дагагчтай худалдаа эрхэлдэг. Би хүүхдийн гуталнаас ашиг хардаггүй. Энд хүмүүс хүүхэддээ зориулж Монгол мөнгөөр 150 мянган төгрөгөөр гутал авдаг бол би яг тэр гутлыг нь 50 мянгаар зарж байгаа юм. Ингэхдээ ачааны үнэ, татварыг нь төлөөд шүү дээ.

Томчуудын гутлыг ч ялгаагүй. Энд 720 мянган төгрөгөөр зарагддаг гутлыг Монголд 150 мянган төгрөгөөр зардаг. Миний хувьд агуулахын гутал зардаг хүмүүстэй найз болчихсон юм. Тэр хүмүүсээс гутал авчихдаг. Хүүхдүүд л эрүүл байг гэсэн бодолтой.

-Коронавирусийн улмаас Италид маш олон хүн амиа алдаж байна. Нөхцөл байдал илүү л хүндэрсээр байх шиг байна. Та бидэнд бодит байдлыг хэлж өгөөч?

-Хүмүүс гудманд явахдаа маск зүүж байна. Хүнсний дэлгүүрүүд мөн хэвийн ажиллаж байна. Хүнсний үйлдвэрлэгч орон учраас дутагдал, гачигдалгүй байна. Дэлгүүрт хоёроос дээш хүн оруулахгүй байгаа. Тухайн хоёр хүнийг гаргасны дараа дараагийн хүмүүсийг оруулж байна.

Гэхдээ энэ вирус нь дэлгүүрийн лангуун дээрх нэг бүтээгдэхүүнд л наалдсан байгаа шүү дээ. Тэгэхээр хүн бүр нэг удаагийн бээлийтэй байна. Дайн болж буй мэт л олноороо үхэж буй тухай ТВ-ийн мэдээгээр мэдээлж байна.

Яг өнөөдрийн байдлаар /2020.03.30/ 5217 гаруй халдвар авагч нэмэгдсэн байна. Нийт халдвар авагчийн тоо 97689 болсон. Тус вирусийн улмаас нийт 10.779 хүн нас барсан. Италичуудын хувьд хүйтэн хоол, цай хэрэглэдэг онцлогтой. Харин манай монголчууд халуун хоол, цай идэж уудаг учраас өвчний эсрэг дархлаа тогтох давуу талтай юм уу гэж хараад байгаа юм.

-МАНАЙ ГЭРТ ХӨНЖИЛ, ГУДАСТАЙГАА ИРЭХЭД Л БОЛНО. ХООЛ ХҮНС БЭЛЭН БАЙНА.
НӨХЦӨЛ БАЙДАЛ НАМЖТАЛ МАНАЙД АМЬДАРЧ БОЛНО-

-Та Италид зутруухан яваа монголчуудаа гэртээ ирж амьдрахыг урьж буйгаа мэдэгдсэн байсан. Таны урилга маш олон хүний талархлыг хүлээгээд байна.  Өнөөдрийн байдлаар таны урилгыг харж ирсэн хүн байна уу. Хүмүүс хэр их холбогдож байна?

-Нэг ч хүн холбогдоогүй байна. Сая нэг хүн холбогдох хүсэлтэй байгаагаа илэрхийлж мессеж бичсэн байна. Тэртээ, тэргүй дөрөв, дөчин хүн ялгаагүй сарын түрээсийг төлдгөөрөө төлнө. Усны мөнгө л их гарна биз. Гудас, хөнжлөө л аваад ир. Хоол ундны хувьд санаа зоволтгүй.

Бизнес эрхэлдэг учраас Италид олон найзтай болсон. Утасдаад л махаа захиад авчруулна. 20-30 кг захичихаар аваад ирдэг.  Нөхцөл байдал намжтал хоол хүнсийг нь даагаад амьдаруулъя л гэж байгаа юм.  Сарын хүнсээ бэлдсэн.

-Таны амьдарч буй байшин хэдэн мкв вэ. Нийт хэдэн хүн амьдрах боломжтой байна?

-80-100 мкв болов уу. 30 хүн амьдарахад болох байгаа.

-Монголчууддаа туслах сэдэл таньд яаж төрсөн бэ?

-Солонгост олон монголчууд амьдардаг. Тийм учраас тус улсад коронавирус дэгдэхэд би их санаа зовниж байсан. Таван давхар буудал шатаж монголчууд цонхоор үсэрсэн бичлэгийг харчихаад бодож эхэлсэн. Мөн монголчууд төр засагтаа хандан ирж авахыг хүсч байсан.

Тэр бүгдээс үүдэн монголчууддаа туслах юмсан гэсэн санаа төрсөн. 15-16 хоногийн өмнөөс бодсон. Энд сурдаг олон монгол оюутан бий. Тэд хүнд нөхцөл байдалд бий. Мөн Италид түр ирсэн монголчууд одоо мөнгө, төгрөгүй болж байгаа байх. Тийм учраас хүнд байдал намжтал гэртээ амьдруулъя гэж бодсон. Бид чинь цөөхүүлээ шүү дээ.

-Монголд хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзээд аль болох олноороо цуглахгүй байхыг сануулж, анхааруулж байгаа. Италид ямар, дүрэм журам яригдаж байна. Мэдээж ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж байгаа байх. Тэгэхээр нэг гэрт 30 хүн амьдрахыг зөвшөөрөх үү?

Энэ миний л бодол. Хамгийн гол нь ирэх гэж буй хүмүүс эрүүл гэдгээ мэдэх хэрэгтэй. Ирэх замдаа  вирус авчихгүй байх ёстой юм. Манайхан чинь ухаантай шүү дээ. Өөрийгөө эрүүл гэж бодсон хүмүүс л ирэх байх. Өвчтэй хүмүүс  ирэхгүй байх. Хэрвээ өвчтэйгээ  мэдээд энд ирвэл бүгд вирусын халдвар авна. Тэгэхээр бусдыгаа бодох сэтгэлтэй байх болов уу. Өвчтэй хүн ирвэл надад өгөх нэг ч эм, маск байхгүй. Харин үхрийн махтай шөлөө л хийж өгнө дөө.

-Монголчуудын ихэнх нь Ромд байдаг гэсэн. Тийшээ зараа түгээх гэж оролдов уу?

-Харин миний зарыг олж харахгүй байна уу гэж хараад байна. Оюутнуудын ихэнх нь Ромд байдаг гэсэн. Тэр залуус миний зарыг олж хараасай. Бас коронавирус эрчимтэй тархсан Милан хотод оюутнууд их байдаг юм.

-Итали улс хөл, хориог хэзээ хэдий хүртэл тогтоосон бэ?

-Ирэх сарын 03-ны өдөр гэсэн. Гэхдээ энэ нөхцөл байдлыг харвал хөл, хориог сунгах юм шиг байна.

-Коронавирусийн үеэр цагаачдад үзүүлэх нийгмийн халамж бий юу?

-Байхгүй. Өвдвөл хувь заяатайгаа эвлэрнэ гэсэн  үг. Италийн эмнэлэг өөрсдийнхөө иргэдийг ч хүлээж авч чадахгүй байна. Франц бол баян орон  учраас хүлээж авна. Харин Итали хөгшин хүмүүсээ хүлээж авахгүй гэр рүү нь буцааж байгаа.

Миний зүгээс дэлхийн улсууд энэ хүндрэлийг давж туулсны  дараа аялал хийнэ. Ингэхдээ Монгол руу аялахыг миний зүгээс уриалж Герман хэл дээр бичлэг хийх гэж байгаа юм. Аялал жуулчлалын мөнгө Монголд үлдэг гэдэг үүднээс энэ ажлыг хийнэ. Бид маш онцлогтой ард түмэн шүү дээ.

ТАНЬД БАЯРЛАЛАА

Эх сурвалж: ISEE.MN

 

 

14 thoughts on “Италид амьдардаг Монгол иргэн С.Алтансүх: Манайд хөнжил гудастайгаа ирэхэд л болно

  1. irgen, 2020-04-03 15:14 at 15:14

    ger orongui honjil gudsaa chireed gadnii orond yu hiij yavdag um be alban bish haraar ingej zovj amdrah heregtei l um baihdaa, ihenh ni hulgai hiij amdardag zarim ni byr olon jil bolood ovoo bolj baigaa um baina l daa

    Хариулах
  2. Нэргүй 2020-04-03 15:18 at 15:18

    Mundag bas saihan setgeltei zaluu baina . Sain saihnyg husiye.

    Хариулах
  3. Нэргүй 2020-04-03 15:32 at 15:32

    Залуус бүгд энэ залуугаас суралцаарай. Сайн залууэнхболд

    Хариулах
  4. Ki 2020-04-03 16:07 at 16:07

    Europoos.com site iiin uzelee Baraja baihgui hooson yum Bain’s. Shal hudalaa. Hulgai hiisen Yuma zardag yumuu

    Хариулах
  5. Zuunaa 2020-04-03 16:54 at 16:54

    Mundag zaluud eruul enhiig hisie. Manaihan bas hetsuu humuus shuudee davardag aild ovhood aytaihan tseverhen bgaarai bitii davraad ail hundruuleed arhi dars uugaad hunii saihan setgel ruu us asgav.

    Хариулах
  6. Зочин 2020-04-03 16:59 at 16:59

    Гэрээсээ 1 км илүү газар явуулахгүй байхад юу гээ л хөнжил гудас тэврээд хот хэсүүлээд байхав дээ монголд байгаа хүмүүс мэдэхгүйгээр нь шоудчих юмаа

    Хариулах
  7. Нэргүй 2020-04-03 17:34 at 17:34

    Haha zalitai garaa gutlaa zarchih geel uzeed bnuu. Uuruu italyd amidardgui bizdee. Od boloh gd yadtsiin. Italyd bga humuus bugd ger orontoi hooltoi. Chamaas l guih gui bh. Hen ch irehgui l bga bizdee.

    Хариулах
  8. chono 2020-04-03 19:02 at 19:02

    hulgaich baagii yu be gegeertsen yumu

    Хариулах
  9. Зочин 2020-04-03 19:32 at 19:32

    Үнэхээр шудрага хөдөлмөрөөрөө сайн сайхан яваа бол мундаг байнаа. Амжилт хүсэe. Сайхан сэтгэлтэй хүний ажил үйлс нь ч өөдрөг байдаг

    Хариулах
  10. Нэргүй 2020-04-04 01:05 at 01:05

    Солонгост хамаг бараа made in china болохоор эрүүл бараа олох хэцүү

    Хариулах
  11. Batbayar 2020-04-04 08:49 at 08:49

    Mundag saihan setgeltei zaluu bna . Amjilt husie

    Хариулах
  12. Нэргүй 2020-04-04 09:09 at 09:09

    Юуны чинь аялал жуулчлал.Одоо тэнэмэлийг хүлээж авах гүйдээ.

    Хариулах
  13. Irgen 2020-04-04 14:27 at 14:27

    zugeer l tusliy gesen setgeltei hun bhad ygaad ingej negniigee muulaad baidag ymbe.

    Хариулах
  14. Нэргүй 2020-04-06 07:13 at 07:13

    ih setgeltei sain zaluu bna tanid eruul enhiig husie

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн