38901219305a22ded7f9854a08e4e82c.jpg

2020-03-10 10:39
Зах худалдааны төвүүдийн хувьд одоогоор хэвийн ажиллаж байна. Хүнсний захуудад ариутгалыг дээд зэргээр хийж эхэлжээ. Тийм учраас хүнсний хомсдол үүсэхгүй, худалдаа зогсохгүй гэдгийг мэдээллээ. Харин хүргэлтийн үйлчилгээг бүрэн зогсоож, хотоос орж гарах бүхий л постуудыг хаагаад байна. Хот дотор нийтийн тээврийн хөдөлгөөнийг өнөөдөр өглөөнөөс 50 хувиар бууруулж, такси үйлчилгээг хязгаарлаж эхэллээ. Ийм эгзэгтэй цаг үед иргэд […]

new_34720853d2128dd6bde2d7d122e957589e9d983c-1024x682.jpg

2020-03-10 10:31
Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврийн үйлчилгээг гуравдугаар сарын 17-ныг хүртэл тусгай маршрутаар явуулахаар боллоо. Нийтийн тээврийн удирдлагууд уулзаж, тусгай зохицуулалт ямар хэлбэртэй байх талаар ярилцаж шийдвэр гаргах юм байна.   Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

unnamed-3-5.jpg

2020-03-10 10:26
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “УОК-ийн өчигдрийн хуралдаанаар Япон, Солонгос, Улаан-Үд, Эрхүү чиглэлийн бүх нислэгийг гуравдугаар сарын 28-ны өдрийн хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор БНСУ, Япон улсад байгаа иргэд эх орон руугаа яаралтай буцмаар байна гэдэг хүсэлтээ Элчин сайдын яам, Консулын газруудад өгөөд байна. Өнөөдрийн байдлаар БНСУ дахь Элчин сайдын яаманд 120 гаруй иргэн өргөдлөө өгсөн. […]

89242353_1572885642835614_1886247854268219392_n.jpg

2020-03-10 09:48
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: “Франц Улсын тус иргэн Монголд ирснийхээ дараа Улаанбаатарт 40 гаруй хүнтэй, хөдөө яваад 80 орчим хүнтэй уулзсан байна. Гуравдугаар сарын 02-нд ирээд 07-нд халуурах шинж тэмдэг илэрч тусгаарлагдсан.  Тухайн гадаадын иргэнд та халдвартай улсаас ирсэн учраас өөрийгөө 14 хоног тусгаарлаарай гэж хэлээд байхад гадуур явж олон хүнтэй уулзсан нь харамсалтай. Бид шөнийн […]

covid-19-1024x683.jpg

2020-03-10 09:41
• Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар • Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар Ямар шинж тэмдэг илрэх вэ? • Халуурах – 88% • Хуурай ханиалгах – 68% • Ядарч сульдах – 38% • Цэр гарах – 33% • Амьсгал давчдах – 19% • Булчин өвдөх – 15% • Хоолой өвдөх – 14% […]

5e655b93fee23d78931c86e2-1024x512.jpg

2020-03-10 09:25
Франц Улсад коронавирусний тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 1412 (+286 шинэ тохиолдол) хүрээд байна гэж Францын Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Ж.Саломон 19.20 цагт мэдээлэл хийлээ. Үүнээс 25 хүн нас баржээ. Ж.Саломон мэдэгдэлдээ 2 дугаар шатнаас дараагийн шатанд шилжих аргагүй нөхцөл үүслээ гэж мэдэгдэж буйгаас үзэхэд ойрын хугацаанд 3 дугаар шатанд шилжиж тодорхой хязгаарлалт (сургуулиудын […]

2804518993b4149c951b9eac02714fc5.jpg

2020-03-10 09:17
Иргэн та “COVID-19” халдвартай холбоотой асуудлаар дараах утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой. Эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар  1. Эрүүл мэндийн яам 323002 2. Улсын 1-р төв эмнэлэг 99463372, 80060103 3. Улсын 2-р төв эмнэлэг 70150233, 70150234 4. Улсын 3-р төв эмнэлэг 77000351, 77000352, 99037227 5. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 80809102, 80809105 6. Халдварт […]

unnamed-8.jpg

2020-03-10 09:12
Улсын онцгой комисс өглөө 06 цагт хуралдсан бөгөөд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан дараах мэдээллийг хийлээ. Хурандаа Ж.Амгалан “Францын иргэний ирсэн онгоц, явсан маршрут, байрласан, орсон газруудыг тогтоосон. Нэгдүгээр хавьталттай байж болзошгүй 500 хүний нэрийг тогтоосон. Энэ иргэдээс шинжилгээ авах ажлыг цагдаагийн байгууллага эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Сумаас, […]