2020-03-10 10:391min00

Иргэд тайван байж, үнэн зөв албаны мэдээлэл авч, хувийн ариун цэврээ сайтар сахихыг санууллаа

38901219305a22ded7f9854a08e4e82c

Зах худалдааны төвүүдийн хувьд одоогоор хэвийн ажиллаж байна. Хүнсний захуудад ариутгалыг дээд зэргээр хийж эхэлжээ. Тийм учраас хүнсний хомсдол үүсэхгүй, худалдаа зогсохгүй гэдгийг мэдээллээ.

Харин хүргэлтийн үйлчилгээг бүрэн зогсоож, хотоос орж гарах бүхий л постуудыг хаагаад байна.

Хот дотор нийтийн тээврийн хөдөлгөөнийг өнөөдөр өглөөнөөс 50 хувиар бууруулж, такси үйлчилгээг хязгаарлаж эхэллээ. Ийм эгзэгтэй цаг үед иргэд тайван байж, үнэн зөв албаны мэдээлэл авч, хувийн ариун цэврээ сайтар сахиж урьдчилан сэргийлэхийг санууллаа.