11517586.jpg

2020-03-04 17:06
ОХУ-ын Москва хотноо ирэх тавдугаар сарын 09-ний өдөр болох “Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр”-ын цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний 80 алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Ялалтын 70 жилийн ойн жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 190 техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцсоны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид багтсан […]

lgn36.jpg

2020-03-04 16:37
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Монгол Улсад 100 хувь импортоор авдаг хүнсний бүтээгдэхүүнүүд бий. Тухайлбал, төрөл бүрийн будаа, элсэн чихэр, ургамлын тос. Энэ бүтээгдэхүүнүүдийн зах зээл дээрх хангамжийг тогтвортой байлгах, нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны хооронд гаалийн болон […]

255daf58484faf2-1-1-1.jpg

2020-03-04 16:21
Энэ жил 12 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд нөөцийн махыг гуравдугаар сарын 01-нээс Улаанбаатар хотын 279 цэгээр дамжуулан худалдаалах ажлыг эхлүүлсэн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэллээ. Харин цагийн үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор махны экспорт зогсжээ. Тодруулбал, энэ оны эхнээс махны экспортоо зогсоосон юм байна. Ч.Улаан сайд энэ тадаар хэлэхдээ “Хорио […]

a79fa370d258a07ec5991130193be950_202366.jpg

2020-03-04 16:13
Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэний бага охин Б.Бурмаа гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн шавь болжээ. Бурмаа нь бодибилдингийн спортоор гурван жил хичээллэж байгаа төдийгүй өнгөрсөн жилийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээр ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулаад байна. Бодибилдинг, фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Г.Угалзцэцэг саяхан “Champ fitness” нэртэй клуб нээсэн юм.  Энэ клубэд аваргын охин хичээллэж буй гэнэ.

1_wide.jpg

2020-03-04 16:02
Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал хангалтгүй байгаа талаар АТГ-аас мэдээлэлдээ дурьджээ. Энэ нь авлигын эрсдэлийн нэг хүчин зүйл болж байгааг Авлигатай тэмцэх газраас жил бүр зохион байгуулдаг Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ, Авлигын эрсдэлийн үнэлгээний үр дүнгээс […]

88248383_142924797189556_3508597906959499264_n.jpg

2020-03-04 15:41
Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын төслийг дэмжлээ. Хэлэлцээрт ойрын өдрүүдэд гарын үсэг зурах бөгөөд ингэснээр дээрх төрлийн паспорт эзэмшигч монгол иргэд Европын 25 улсад визгүй зорчих боломжтой болно.

maxresdefault.jpg

2020-03-04 15:34
Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг 02 дугаар сарын 01-ний өдрөөс сарын 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрээр улсын хэмжээнд их, дээд сургууль, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг […]

dotuur1.jpg

2020-03-04 15:06
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардал 2315 төгрөг байсныг 3000 төгрөг болгов. Хоолны зардалд энэ жил нийт 2.9 тэрбум төгрөг батлагдсан байна. Улсын хэмжээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын 80 гаруй байгууллагад 38 орчим мянган хүн суралцаж байгаагийн 5000 гаруй нь дотуур байранд амьдардаг юм.

67546257_662072667594852_2736411444823195648_n.jpg

2020-03-04 14:56
Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв өдгөө 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэл хотод болсон гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн түргэн тусламжийн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бүхий л дуудлага Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирдэг. Нэг ээлжиндээ 16 мэдээлэл хүлээн авагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг тус төвд энгийн үед өдөрт 6000 орчим иргэн хандаж, […]