05-4.jpg
2020-02-10 11:00
Иргэний Хөдөлгөөний намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

04-6.jpg
2020-02-10 10:48
Монгол Улсын Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг өнөөдөр (2020.02.06) хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад туршлагатай дипломатч Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлэв. Элчин сайд Жалгас Адылбаев 25 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад […]

ulaanbaatar.jpg
2020-02-10 10:44
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамж, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны “Шуурхай штаб байгуулах тухай” 02 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд НЗДТГ дээр 24 цагийн үйл ажиллагаатай шуурхай штаб ажиллаж байгаагаас гадна 2020 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн авто […]

ubeg_top.jpg
2020-02-10 10:37
Улсын бүртгэлийн байгууллагын “100 айл” дахь Үйлчилгээний 1, 2, 3-р байранд барилга, засварын ажил хийгдэх болсон тул 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дараах хаяг дээр иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн болон архивын лавлагаа, үйлчилгээ үзүүлэх болсныг мэдэгдье. Шинэ хаяг: Нийслэлийн СБД-ийн 11-р хороо, Цагдаагийн гудамж, 120 тоот буюу Үйлчилгээний 1-р байрнаас зүүн […]

03-8.jpg
2020-02-10 10:33
Японы Канагава мужийн Иокогама боомтод хөл хорионд орсон “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дох зорчигчдоос өөр 6 хүнээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрч, нийт халдвар авсан хүний тоо 70 хүрчээ. Энэ талаар Японы Эрүүл мэнд яам мэдээлснийг NHK суваг уламжлав. Уг хөлөг онгоцонд 50 гаруй орны 3700 хүн зорчиж явснаас халуурах гэх мэт шинж тэмдэг […]

2-1-1-1024x683.jpg
2020-02-10 10:19
Хүний биеийн дархлаанаас гадна сэтгэл зүй, оюун санааны дархлаа сайн байх нь хүний оюун санаа, сэтгэл зүй, биеийн эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөөтэй төдийгүй өвчлөлийн 75% нь хүний сэтгэл санаатай шууд хамааралтай байдаг. Сэтгэлзүйгээ хэрхэн зөв удирдаж ДАРХЛААГАА дэмжих талаар МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш, Доктор, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, Сэтгэл судлаач […]

02-7.jpg
2020-02-10 10:15
Алдарт жүжигчин Жеки Чан коронавирусын вакцин зохион бүтээсэн хүнд нэг сая юань амлалаа. Америк, Хятадын жүжигчин тэрбээр энэ шагналыг амласнаар хүний амийг аврах, асуудлыг шийдвэрлэх гарц хайх эрдэмтдийг өдөөж чадна гэж найдаж байгаа гэнэ. Вакцин бүтээгчдэд хэлсэн амлалт бол Жеки Чаны хувьд энэ халдварт өвчинтэй тэмцэх цорын ганц хандив нь байгаагүй юм. Тэрбээр хамгаалалтын хувцас, […]

hil-1024x683.jpg
2020-02-10 10:14
Улсын Онцгой комиссийн “Шуурхай бүлэг” шинэ коронавирус 2019 nCoV-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хилийн боомтуудад хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, бэлэн байдалтай танилцаж, үүссэн нөхцөл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ сарын 06-07-ны өдрүүдэд […]

01-7.jpg
2020-02-10 10:13
Шведийн Каролины хүрээлэнгийнг мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар хүний төрөх үеийн жин хэр бага байна, тэр хэрээр биеийн ачаалал удаан хугацаанд даах чадвар нь илүү муу байдгийг тогтоожээ. Эрдэмтэд Шведийн цэрэгт дайчлагдсан 287 мянга орчим хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Залуус бүгд жирэмсний 37-41 долоо хоногтойдоо төрсөн, гүйцэд төрсөн хүмүүс байсан бөгөөд 17-24 насандаа армид татагджээ. […]

odon.jpg
2020-02-10 10:05
Өнөөдөр /2020.02.10/ Насны хишиг, Одонгийн мөнгийг олгоно гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлсэн. Хоёрдугаар сард олгогдох халамжийн мөнгөний олголтыг иргэдэд хүндрэл учруулалгүйгээр шийдвэрлэх үүднээс шат дараатайгаар өдрүүдийг товлоод байгаа юм. “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгө хоёрдугаар сарын 18-нд олгогдох бол Хүүхдийн мөнгө 20-ны өдөр орох аж. Тодотгоход, 2020 оны нэгдүгээр сарын 22-нд Засгийн газрын 25 […]