HSUT_20200209180456.jpg
2020-02-15 11:27
ХӨСҮТ-д 14 хоног тусгаарласан иргэдээс шинэ коронавирусын ямар нэг шинж тэмдэг болон халдвар илрээгүй байна. 31 иргэнийг оношлуураар оношилсон аж. Хариу нь бүгд сөрөг буюу халдваргүй гарчээ. Мөн эдгээр иргэдэд үйлчилгээ үзүүлсэн эмч, сувилагч нар болон бусад эмнэлгийн ажилтнуудад давхар шинжилгээ, оношилгоо хийсэн байна. Ямар нэг шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Ухань хотоос ирсэн иргэдийн […]

24-1024x719.jpg
2020-02-15 11:02
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Тавантолгой – Цагаан хадны чиглэлд нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ. Тус компани нь нийт 200 гаруй тээврийн аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг, эдгээр аж ахуйн нэгжүүд нь 15 мянга орчим жолоочтойгоор нүүрс тээвэрлэлт гүйцэтгэдэг. Одоогоор Тавантолгойн […]

7-1-1024x768.jpg
2020-02-15 10:55
Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудсаараа эх орондоо буцах гэж буй үлэг гүрвэлийн олворын талаар дуулгалаа. Тэрбээр боодлыг нь үзэж шалгасан бөгөөд энэ сарын эцсээр Монгол руу ачуулах юм байна. Энэ тухайгаа тэрбээр “Эх орондоо буцах гэж буй үлэг гүрвэлийн олдворуудаа баглаа боодлыг нь үзэж шалгалаа. Сарын эцсээр нутгаа зорино. Үнэхээр нарийн боож багладаг юм байна. […]

sur15-1024x684.jpg
2020-02-15 10:31
БНХАУ-ын Боловсролын яам шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор урьдчилан сэргийлэх, тархалтыг сааруулах зорилгоор Хятад даяар хичээлийн шинэ улирал эхлэх хугацааг түр буюу 2 дугаар сарыг дуустал хойшлуулах, хот, муж, өөртөө засах орон, засаг захиргааны онцгой бүсүүд өөрсдийн нутаг дэвсгэр дэх вирусын тархалтын нөхцөл байдлыг харгалзан сургууль цуглах хугацааг шийдвэрлэж байх эрхийг олгожээ. Одоогийн байдлаар Шанхай хот, […]

L-1024x683.png
2020-02-15 10:17
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Exclusive компанийн захирал Г.Майцэцэгт барьцаагүй, хүүгүй 60 сая төгрөгийн зээл өгсөн байна. Гэвч зээлээ өнөөдрийгхүртэл авч чадахгүй байгаа тухайгаа өөрийн нүүр номондоо “ХҮНИЙ ИТГЭЛИЙГ АЛДАХ МӨНГӨ АЛДАХААС ХЭЦҮҮ …” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ. Тэрбээр бичихдээ ” Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 50-60 хүнтэй оёдлын цех байгуулах, ажлын байр гаргах саналыг хүлээн авч Exclusive компанийн захирал […]

Exercise-1024x683.jpg
2020-02-15 10:00
Амьдралын идэвхтэй хэв маяг нь гэр бүлээ эрүүл байлгахад чухал ач холбогдолтой. Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжирч, биеийн хэм нэмэгдэн, бодисийн солилцоо эрчимжиж, дархлалын системийг идэвхжүүлдэг. Хүний биеийн дархлалын системийг идэвхижүүлэхэд тусалдаг хамгийн хялбар үйл ажиллагааны нэг бол тодорхой хүч, энерги зарцуулан дасгал, хөдөлгөөн хийх явдал юм. Бид хэдий чинээ хөдөлгөөний идэвхтэй байна […]

tsag-agaar-1.jpg
2020-02-15 09:20
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 […]

84480513_3732570986783726_519001103564537856_n.jpg
2020-02-14 19:23
Коронавирусын (COVID-19) харанга дэлдсэн цагаас хойш орон даяар амны хаалтны хомсдол үүсээд байгаад санаа зовсон иргэд, ААН гадаадад амьдарч буй хувь хүмүүс амны хаалт хандивласаар байна. Тэдгээрийг ЭМЯ нэгдсэн зохион байгуулалттайгаар хүлээн авч тухай бүрт нь хэрэгцээтэй эрүүл мэндийн байгуулагуудад хүргүүлэн ажиллаж байна. Тухайлбал Польш Улсад суугаа монгол иргэд, эмч нар болон “Мөнхийн тун”, Нахиа […]

atg-3.jpg
2020-02-14 18:50
АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, түүний хаана байгааг тогтоолгохоор Интерполд хандсан байна. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь […]

febda6_open-uri20200214-28660-17hzfwj_x974-1024x712.jpg
2020-02-14 17:30
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргалаа. Зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба