Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудсаараа эх орондоо буцах гэж буй үлэг гүрвэлийн олворын талаар дуулгалаа. Тэрбээр боодлыг нь үзэж шалгасан бөгөөд энэ сарын эцсээр Монгол руу ачуулах юм байна. Энэ тухайгаа тэрбээр “Эх орондоо буцах гэж буй үлэг гүрвэлийн олдворуудаа баглаа боодлыг нь үзэж шалгалаа. Сарын эцсээр нутгаа зорино. Үнэхээр нарийн боож багладаг юм байна. Ховор олдвор болохоор аргагүй ч байх даа” хэмээн жиргэжээ.
Е.Отгонбаяр нь 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсаас АНУ-д суух бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон юм.
Н.БАТАА