77-768x509-2-1-1.jpg
2020-02-27 08:55
 – Өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна – НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ 10:00 цагт: НОБГ, НМХГ, НЭМГ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ 11:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99179899

05-15.jpg
2020-02-27 08:47
Цаг уур, орчны шинжилгээний газраас гуравдугаар сарын цаг агаарын төлөвийг гаргажээ. Баруун аймгуудын нутгаар: Агaaрын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Нэгдүгээр арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус […]

04-17.jpg
2020-02-27 08:40
Цагаан сарын баярын өдрүүдэд буюу битүүний өдрөөс шинийн гуравныг дуустал нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийн хугацааг сунгаж, энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан юм. Гэхдээ Нийслэлийн нийтийн тээвэр өглөө 07.00-10.00 цаг хүртэл, үдээс хойш 17.00-21.00 цаг хүртэл нийтэд үйлчилнэ. Бямба, Ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй бөгөөд энэхүү […]

03-20.jpg
2020-02-27 08:35
Өчигдөр хуралдсан Нийслэлийн Онцгой комисс дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд: Улс хоорондын автозам зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргасан. Төрийн албан хаагч болон үйлдвэр үйлчилгээний газрын ажилчдад хүндрэл учруулахгүйгээр гуравдугаар сарын 3-ныг хүртэл нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх тарах […]

02-23.jpg
2020-02-27 08:32
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2020.02.27) 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хотод:  Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд […]

01-24.jpg
2020-02-27 08:28
АНУ-ын Төрийн департмент шинэ коронавирусийн дэгдэлтийн эрсдэлтэй бүс болж байгаа Иран, Итали, Монгол Улсад зорчихгүй байхыг  өөрийн орны  иргэдэд зориулан зөвлөсөн байна. Өчигдөр тараагдсан зөвлөмжид АНУ эрх баригчид  Иран, Италийг эрсдэл өндөртэй хэмээн тодорхойлоод, онцын шаардлагагүй бол Монгол Улсад ч зорчихгүй байхыг сануулжээ. Үүнийгээ хөрш орон БНХАУ-д Covid-19 вирусийн тархалт өндөр байгаатай холбогдуулан тайлбарласан байна. Эх сурвалж: Reuters

1-altanbulag-boomt.jpg
2020-02-26 18:09
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, Сэлэнгэ аймагт Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сошиал орчин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээд байгаа шиг Алтанбулаг боомтод тусгаарлагдсан нэг ч иргэн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Цаашид албан ёсны мэдээллийн эх сурвалжаас мэдээлэл авч байхыг ард иргэдээсээ хүсч, худал мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага хүлээлгэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасан байна. […]

.jpg
2020-02-26 17:51
Уламжлалт Сар шинийн баяраа энэ удаа Монголчууд өвөрмөц байдлаар өнгөрүүлж байна. Хятад Улсад дэгдэж, дэлхий нийтээр тархаж буй шинэ коронавирусын халдвар, тархалттай холбоотой хөл хорио, орон нутаг, хот хөдөөгийн авто зам, төмөр замын тээвэр, агаарын хилийн хориг үйлчилж, хөл хөдөлгөөн багатай Цагаан сар болж өнгөрч байна. Төрийн байгууллагууд цаг наргүй ажиллаж, шийдвэрүүдийг шуурхай гаргахын хамт […]

oooo-1.jpg
2020-02-26 15:28
Улсын онцгой комисс хуралдааны шийдвэрээ танилцууллаа. 9:30-аас Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон, залгаад УОК хурал боллоо. Шинэ коронавирусын тархалт, урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн хийх талаар сонсоод шийдвэрүүд гаргалаа. Дэлхий нийтийг цочроож, тархалт хурдтай өсөж байна. Засгийн газрын хуралдаан болж байх үед 80591 хүн халдварлаж, 2709 хүн нас барсан гэсэн мэдээлэлтэй байна. Тайвшрах зүйл алга. Урьдчилан […]