zg.jpeg

2020-02-25 18:46
Маргааш ѳглѳѳ засгийн газар хуралдаан зарлалалаа. Үргэлжлүүлээд Улсын Онцгой комиссын хурал болох юм байна. Энэ тухай “Шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч буй байдлын үнэлгээ, цаашдын болзошгүй эрсдэлд бэлэн байх гээд асуудлуудаар Засгийн газар өргөн бүрэлдэхүүнээр маргааш өглөө эртлэн хуралдана. Хурлын бус цагаар Засгийн газар тасралтгүй ажиллаж, олон мянган албан хаагчид зүтгэсээр байна хэмээн хэвлэл мэдээллийн […]

p0846pvb.jpg

2020-02-25 18:35
Корона вирусын тархалттай холбоотойгоор эдгээр Монгол иргэдийг Гүри хотын захиргаанаас яаралтай холбоотой барих шаардлагатай гэж хайж байгаа юм байна. Утасны дугаарыг мэдэж өгөөч гэж Монгол оюутнуудын зөвлөлд хүсэлт илгээн туслалцаа хүссэн талаар Солонгост суралцаж байгаа оюутнууд фэйсбүүк хуудастаа мэдээлжээ. Тэд хувийн мэдээллийг нууцлах үүднээс нэр дурдсан оюутнуудын төрсөн өдрийг бүтэн оруулаагүй ч адил нэртэй хүмүүстэй […]

1-cor-1024x683.jpg

2020-02-25 18:22
Солонгос Улсад эмчлүүлж байсан Монгол улсын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн тухай мэдээллийг өнөөдөр албаныхан бидэнд өгсөн. Тус иргэн өнөөдөр Сөүлийн их сургуулийн эмнэлэгээс Мёнжи эмнэлэгт шилжин хорио цээрийн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд өвчний улмаас өөд болсон тухай Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж эхэллээ. Гадны хэвлэлд мэдээллэж буйгаар бол БНСУ-д бүртгэгдээд байгаа 11 дэх нас баралт […]

10-4.jpg

2020-02-25 17:32
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймаг, сумдаас гарах, орох иргэд болон автомашины хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаах шийдвэр хэрэгжиж байна. Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд саад учруулж согтууруулах ундаа хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодож улмаар постоор гарах гэж оролдсон иргэнийг Зөрчлийн тухай хуулийн […]

bichil.jpg

2020-02-25 16:02
Бидний эргэн тойронд микрометрээр хэмжигдэх өчүүхэн хэмжээтэйн улмаас бид энгийн нүдээр олж хардаггүй асар олон тооны бичил биетнүүд оршин байдаг. Бичил биетэнд археа, бактери, мөөгөнцөр, замаг, эгэл биетэн, вирус багтана. Тэдгээр нь экосистем, хүний өдөрт тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг байж, асар их ач холбогдол, зарим талаар хор хөнөөл үзүүлж байдаг. Хэдийгээр эсийнх нь хэмжээ […]

87710454_962489714166411_1491243689194815488_n.jpg

2020-02-25 15:35
БНСУ, Япон улсад сүүлийн өдрүүдэд Коронавируст халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Мөн Япон дахь Даймонд Прeнцecc хөлөг онгоцонд 80 настай 4 дэх зорчигч нас барлаа. Иймд ард иргэд та бүхэн гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. ЭМЯ-ны баг бүрэлдэхүүн Коронавируст халдвар (COVID-19) цаг үeийн байдалтай холбогдуулан шуурхай хуралдан шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна.

ERminIrVUAA4sMh.jpg

2020-02-25 15:04
Ерөнхий сайд У. Хүрэлсүх УОК-н дарга буюу Шадар сайдад болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өглөө. Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгөв. Энэ асуудлыг Улсын Онцгой комисс хуралдаж шийдвэрлэнэ гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн твиттер […]

maoopoo.jpg

2020-02-25 14:40
Номхон далайн баруун бүсийн орнууд шинэ коронавируст халдварын (COVID-19) дэгдэлтийн эгзэгтэй мөчид ирээд байна. Хэдийгээр халдварын тохиолдлын ихэнх нь БНХАУ-д байгаа ч бусад улсад тархаад байна. Тархалтыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхийн сацуу бүх улс орон, тэр дундаа Монгол улс халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ. БНХАУ-тай шууд хамааралгүй тохиолдлууд голомтлон […]