Ерөнхий сайд У. Хүрэлсүх УОК-н дарга буюу Шадар сайдад болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өглөө.
Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгөв. Энэ асуудлыг Улсын Онцгой комисс хуралдаж шийдвэрлэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн твиттер хуудсаараа мэдээллээ.