eej.jpg

2019-05-29 10:10
Эх амаржсаны дараа Нийгмийн даатгалын сангаас декретний мөнгө буюу амаржсаны хоёр сарын тэтгэмжийг олгодог билээ. Тэгвэл амаржсаны дараа энэ мөнгөө авсан эхэд Нийгмийн халамжийн сангаас олгодог “Цалинтай ээж” хөтөлбөр буюу “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж”-ийн хоёр сарын мөнгийг давхардуулан олгохгүй байхаар болсон байна. Засгийн газраас энэхүү шийдвэрийг 2019 оны гуравдугаар сарын […]

bileg.jpg

2019-05-29 10:01
Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэгийг өчигдөр /2019.05.28/ 30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үндэслэлээр хорихоор болжээ. Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд дээрх шийдвэр гаргасан байна.

mashin-2.jpg

2019-05-29 09:52
Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон билээ. Энэ удаад жолооч та бүхэнд Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахим систем, аппликэйшнаар харуулах үйлчилгээг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Тус үйлчилгээг 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс эхлэн ашиглалтад оруулахыг нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат […]

nomin-1.jpg

2019-05-29 09:40
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын 15, 16 дугаар байрны орчмын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 мкв газрыг “Номин холдинг” ХХК-д олгосон нь 2004 оноос хойш иргэд, оршин суугчдын бухимдлыг төрүүлээд байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хотын Захирагч С.Амарсайханд албан бичиг хүргүүлж, тухайн газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон […]

huuhed-9.jpg

2019-05-29 09:32
Хөөрхөн үрсийнхээ хүслийг биелүүлж, аз жаргалтай мөчийг хамт өнгөрүүлэх баяр ойртсоор. Та зургадугаар сарын 1-нд (бямба гарагт) хүүхдээ хаана баярлуулахаа төлөвлөсөн үү? Хэрэв амжаагүй бол танд хүүхдийн баяраар хаана, юу болох талаар товч мэдээлэл хүргэж байна. Маамуугийн төрсөн өдөр Хаана: White Rock Center /ҮСАХ-ийн баруун талд/ Хэзээ: 5 сарын 31-нд 11:00, 14:00 цагуудаас 6 сарын […]

korean-man.jpg

2019-05-29 09:28
Таны харж байгаа энэ эрийг Ким Ён Жү гэдэг. Монгол улсад ажлын бус аяллын визтэй бөгөөд мансууруулах бодис хадгалж байгаад цагдаад саатуулагдаж байсан юм. Өдгөө түүний хэрэг шүүхэд шилжээд байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу Хар тамхитай тэмцэх газраас өнгөрөгч гуравдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө […]

tog.jpg

2019-05-29 09:16
Өнөөдөр дөрвөн дүүрэг, Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 5-р хороо 5-р хороолол 80, МУИС-ийн 1, 7, 30, 42, 50/1, 50/2-р байрууд, 52, 146-р цэцэрлэг, Плехановын нэрэмжит ОЭЗИС УБ хотын салбар, ФГУП госзагрансобтвенность, Отгонтэнгэр их сургууль, АТС-45, Одон орон геофизик судлалын төв болон эдгээрийн ойр орчмоор, 11:00-18:00 цагт: 5, 19, […]

nuutsiin-mah.jpg

2019-05-29 09:08
Нийслэлийн хүн амыг хямд өртөгтэй махаар хангах зорилготой нөөцийн махны худалдаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 2322.8 тонн мах буюу нөөцийн махны 58 хувийг борлуулаад байна. Нийслэлийн найман дүүрэгт хүнсний 137 дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг нэг килограмыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр худалдаалж байна. Энэ жил […]

tsag-agaar.jpg

2019-05-29 09:00
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2019 оны тавдугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. […]

hud.jpg

2019-05-29 08:24
“БНХАУ АНУ-ын Иранд тавьсан хориг хүчинтэй болсны дараа Тегеранаас газрын тос худалдан авахаа больсон” гэж “The Wall Street Journal” сонин мэдээлсэн байна. Мөн Энэтхэг, Турк, Өмнөд Солонгос, Япон улс Ираны газрын тосыг шууд импортолдог байснаа зогсоосон гэж нэмж бичжээ. Мөн Ираны парламентын эдийн засгийн хорооны гишүүн Рахим Заре “The Wall Street Journal” сонинд Тайвань,Грек, Итали […]