Хөөрхөн үрсийнхээ хүслийг биелүүлж, аз жаргалтай мөчийг хамт өнгөрүүлэх баяр ойртсоор. Та зургадугаар сарын 1-нд (бямба гарагт) хүүхдээ хаана баярлуулахаа төлөвлөсөн үү? Хэрэв амжаагүй бол танд хүүхдийн баяраар хаана, юу болох талаар товч мэдээлэл хүргэж байна.

Маамуугийн төрсөн өдөр

Хаана: White Rock Center /ҮСАХ-ийн баруун талд/

Хэзээ: 5 сарын 31-нд 11:00, 14:00 цагуудаас

6 сарын 01-нд 11:00, 14:00, 17:00 цагуудаас тус тус тоглогдоно.

Тасалбар: 1 хүүхэд + 1 том хүн= 15.000₮ /Ticket.mn/

Дэлгэрэнгүй: Маамуу анимэйшний шинэхэн дугаар, Амина, Тамира болон Аами Таами нарын тоглолт, Циркийн үзүүлбэрүүд, Охидын бүжгийн хамтлаг бүжиглэнэ.

Утас: 7555-3131, 9499-9500, 9900-3258

Үлгэрийн баатруудтай хүүхдийн баяр

Хаана: Холидэй Инн Улаанбаатар зочид буудлын 2 дугаар давхрын хүлээн авалтын их танхимд

Хэзээ: 6 сарын 01-нд 13:30 цагаас

Тасалбар: Нэг хүүхдийн 20,000₮ /Бэлэг багтсан, Эцэг эхчүүд таксгүй/

Дэлгэрэнгүй: Tobot, Anna & Elsa, Ariel, SkyWalker зэрэг үлгэрийн баатрууд ирнэ. Нээлтийн бүжиг, Илбийн үзүүлбэр, Tobot-н жүжигчилсэн тоглолт, Anna & Elsa-гийн жүжигчин тоглолт, хөгжөөнт тэмцээн, уралдаан болно.

Утас: 7014-2424; 8804-1136

“Амттаны доктор” хүүхдийн балет

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Хэзээ: 6-р сарын 01, 02-ны 17:00 цагаас

Тасалбар: 10000₮, 20000₮, 30000₮ /Ticket.mn/

Дэлгэрэнгүй: 1929 онд хэвлэгдсэн Корней Чуковскийн үлгэрээс сэдэвлэн “Амттаны доктор” балетын цомнолыг бичиж, 1949 онд зохиогдсон Игорь Морозовын “Доктор айболит” балетын хөгжим дээр тоглох аж.

Утас: 7011-0395

ZAISAN HILL FESTIVAL 2019

Хаана: Zaisan Hill цогцолборын гадна талбайд (Хуучнаар танктай хөшөөн талбай)

Хэзээ: 06 сарын 01-нд 10:00-20:00 цагт

Дэлгэрэнгүй: “ZAISAN ALLSTYLE” бүжгийн тэмцээн, 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн, худалдаа үйлчилгээ болно.

Утас: 9411-8939, 9579-8939,7717-8939

Чингисийн үрсийн баяр

Хаана: Чингис Хааны Морьт Хөшөө цогцолборын гадаа талбайд

Хэзээ: 6 сарын 01-нд

Дэлгэрэнгүй: Үлгэрийн баатрууд + Язгуур урлаг хосолсон баялаг хөтөлбөртэй тоглолт (үнэ төлбөргүй) болох бөгөөд тусгайлан бэлдсэн талбай дээр үлгэрийн баатруудтай зураг авахуулж, хоол, амттан, тоглоомуудаар үйлчлүүлэх боломжтой.

Утас: 9322-9323, 9091-1900, 7012-0202

Корпорейт хүүхдийн баяр – 2019

Хаана: Корпорейт Хотел энд Конвеншн Центрт

Хэзээ: 06 сарын 01-ны 11:00 болон 16:00 цагаас

Тасалбар: 40000₮ /Ticket.mn/

Дэлгэрэнгүй: Ирсэн хүүхэд бүр угталтын ундаа, амттан, олон хөгжөөнт тоглоом авна. Үлгэрийн баатруудын үзүүлбэр тоглогдоно.

Утас: 8010-4092, 9411-9021, 8866-1138

Тобот Ба Консуни “найзуудын баяр”

Хаана: Maxmall-д

Хэзээ: 6 сарын 01-нд 10:00-20:00 цагт

Тасалбар: Үнэ төлбөргүй

Дэдгэрэнгүй: Хүүхэлдэйн жүжиг, тобот болон консуни найзуудын тоглолт, Циркийн үзүүлбэрүүд, “Бургер хэн хурдан идэх вэ?” тэмцээн, К-Поп бүжгийн тэмцээн болно.

Утас: 7777-2929

Оросын хүүхэлдэйн киноны бэсрэг наадам

Хаана: Оросын шинжлэх ухаан, соёлын төв

Хэзээ: 6 сарын 01-нд 12:00 цагаас

Дэлгэрэнгүй: Тус наадамд долоо хүртэлх насны хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчтайгаа зочилж, хүүхэлдэйн кино үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Утас: 011-45-8682

“Бардам Туулай” хүүхдийн жүжиг

Хаана: Улсын драмын эрдмийн театрт

Хэзээ: 6 сарын 01-нд 14:00, 16:00 цагаас

Тасалбар: 8000₮ /Ticket.mn/

Дэлгэрэнгүй: Буутай туулай хэрхэн бардам болсон тухай түүх.

Утас: 7011-8187, 7011-5154

Олон улсын хүүхдийн өдөр

Хаана: Зайсан стар шоппинг центер-н гадна талбайд

Хэзээ: 6 сарын 01-нд 09:30 цагаас

Дэлгэрэнгүй: Баярын парад, нээлтийн үйл ажиллагаа, “Pororo”, “My little pony” хөгжимт жүжиг, азтан шалгаруулах, хөгжөөнт тоглоомууд, тусгай үзүүлбэр болно.

НОМИНД ХҮҮХДИЙН ХҮСЭЛ ЦӨМ БҮРЭН гар зургийн үзэсгэлэн

Хаана: Улсын Их Дэлгүүрийн урд талбайд

Хэзээ: 2019/06/01

Энэ үеэр НОМИН-гоос НОМИН-д баярын бэлэг тараах+ алиалагчийн үзүүлбэр, дэлхийн мисс, жүжигчин н.Мичидмаа, дуучин, жүжигчин С.Бишрэлт, О.Эгшиглэнт, циркийн үзүүлбэр болж, НЕОН ТЕАТР бүжгийн хамтлаг+ дуучин Баярцэцэг, A Cool нар оролцоно.

Утас: 77028888

“Хадгаламжтай маамуу” баяр

Худалдаа, хөгжлийн банкны хамт олноос Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ оны хамгийн ТОМ, хамгийн олон гэнэтийн БЭЛЭГТЭЙ, супер СУГАЛААТАЙ хүүхдүүдийг баярлуулах “ХАДГАЛАМЖТАЙ МААМУУ” арга хэмжээг 6-р сарын 02-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Талбайн урд хэсэгт болох баярт Аами, Таами болон Аминаа Тамираа нар оролцож, охидын бүжгийн хамтлаг, циркийн үзүүүлбэр, хүүхдийн нүүр будалтын үйлчилгээ ч байх болно. Үзүүлбэр 11:30 – 12:30 цагт үргэлжлэх хэдий ч баярын арга хэмжээ 16 цаг хүртэл болно.

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн