6-10.jpg

2019-10-14 10:57
Нэгдүгээр хэсэг… “70 жилийн гэрч” Хятад Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага 10 сарын 10-аас эхлэн дөрөв дэхь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэхүү сурвалжлаганд Монгол улсаас МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг, МҮСХНХ-ны УЗ-ийн гишүүн, Ажлын албаны дарга Г.Эрдэнэтуяа нараар ахлуулсан МҮСХНХ-ны гишүүн сайт Fact.mn, Zuv.mn, Amjilt.com, Jirgee.mn, Bolod.mn, Updown.mn, Unen.mn, Zaluu.com, Arslan.mn, Inet.mn, Report.mn МОСАХ-ны Dorgio.mn […]

Untitled-14.jpg

2019-10-14 10:56
Монголд амиа хорлох үзэгдэл жилээс жилд нэмэгдэж байна. Бас залуужиж байна. 1992 онд 200 орчим хүн амиа хорлож байсан бол, түүнээс хойш тасралтгүй нэмэгдсээр өнгөрсөн жилийн байдлаар 500 гаруй хүн амиа хорложээ. Гэхдээ эдгээр амиа хорлосон хүмүүсийн 90 гаруй хувь нь сэтгэцийн хувьд эрүүл гэдэг нь тогтоогдсон байна. Хамгийн харамсалтай нь, амиа хорлогчдын 80 орчим […]

5-9.jpg

2019-10-14 10:44
Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн долоо хоногт Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсын нэр бүхий иргэдийн нэр дээр ирүүлсэн дайвар ачаанд олон улсад хориотой бодисын жагсаалтад орсон станозолол, тренболон зэрэг эр бэлгийн дааврын бэлдмэл, булчин хөөлгөгч эм, тариа их хэмжээгээр нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна. […]

Untitled-15.jpg

2019-10-14 10:41
Алдарт дуучин Элтон Жон Монголын The Hu хамтлагийг онцолсон байна. Тэрбээр өөрийн твиттер хуудсандаа “The Hu” хамтлагийг маш гайхалтай хэмээн онцолж, ойрд ийм гайхалтай хөгжим сонсоогүй гэж дурдсан байна. Улмаар өөрийн хөтлөн явуулдаг Rocket Hour хөгжмийн нэвтрүүлэгээрээ “The Hu ” хамтлагийн “Yuve Yuve Yu ” дууг онцолжээ.

4-10.jpg

2019-10-14 10:39
Монголбанк энэ оны эхний есөн сарын байдлаар 11.2 тонн алт худалдан авчээ. Тэгвэл өнгөрсөн оны мөн үед 14.3 тонн алт худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл, алт худалдан авалт энэ онд 3.1 тонноор буусан байгаа юм. Ийнхүү алт худалдан авалт буурснаар гадаад валютын нөөцөд жин дарах хувь нь багассан. Гадаад валютын нөөцийн 50 орчим хувийг алтнаас бүрдүүлдэг. […]

Untitled-12.jpg

2019-10-14 10:34
Ням гарагт Израйлийн ерөнхийлөгч Реувен Ривлин хар тамхины хэргээр хорих ял сонссон иргэнээ аврахаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд захидал илгээжээ. Өнгөрсөн Баасан гарагт Москва мужийн Химки хотын шүүх Израйль-АНУ-ын давхар иргэншилтэй Наама Иссахарт 7.5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй шоронд эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Израйлийн ерөнхийлөгчийн захидалд “Өнөөдөр би ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандаж, жүүд […]

3-11.jpg

2019-10-14 10:33
Сүүлийн үед Эрүүл мэндийн яамыг тойрсон хар бараан мэдээлэл олон нийтийн дунд эрчимтэй түгэхтэй зэрэгцэн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Бямбадорж “Гадаадад суралцах болсон” гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүний хувьд 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Төрийн албаны зөвлөлөөс зарласан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох […]

Untitled-11.jpg

2019-10-14 10:28
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн […]

Untitled-10.jpg

2019-10-14 10:23
Өмнөговь аймгийн Цогт Овоо сумын төвд орон сууцны барилгын суурь ухах явцад палеонтологийн олдвор илэрчээ. Тодруулбал, 120-125 сая жилийн өмнө доод цэрдийн галавын үед амьдарч байсан Зауропод төрлийн өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн хойд хөлийн мөч буюу дунд чөмөг, дунд чөмгөний хойд хэсэг буюу нарийн бүдүүн шаантын хэсэг байж болзошгүй гэж эрдэмтэд урьдчилсан байдлаар дүгнэж байгаа […]

Untitled-9.jpg

2019-10-14 10:19
Баян-Өлгий аймгийн Бугат сумын Бугын гол багийн Тавалтайн рашаан гэдэг газар өчигдөр /2019.10.13/ суудлын автомашин онхолдож нэг хүн нас баржээ. Тодруулбал, Ховд голд загасчилж явсан гурван зорчигчтой УАЗ-469 загварын суудлын автомашин онхолдож 21 настай эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байна. Мөн энэ өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд есдүгээр дэлгүүрийн урд талд “Приус-20” загварын […]