Баян-Өлгий аймгийн Бугат сумын Бугын гол багийн Тавалтайн рашаан гэдэг газар өчигдөр /2019.10.13/ суудлын автомашин онхолдож нэг хүн нас баржээ. Тодруулбал, Ховд голд загасчилж явсан гурван зорчигчтой УАЗ-469 загварын суудлын автомашин онхолдож 21 настай эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байна.
Мөн энэ өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд есдүгээр дэлгүүрийн урд талд “Приус-20” загварын нэг зорчигчтой суудлын автомашин, “Портер” загварын бага оврын ачааны автомашины араас мөргөсний улмаас “Приус-20” загварын суудлын автомашины жолооч 34 настай Г гэмтжээ. Түүнийг Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид гаргаж Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.