2019-11-04 12:59
Зочид буудлуудаас баригдсан БНХАУ-ын 759 иргэнийг бямба гаригт (2019.11.02) тагнуул, цагдаагийн байгууллагын албан хаагчид тусгай вагоноор Эрээний боомт руу хүргэсэн. Тэднийг цахим луйвар хийсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа хуулийн байгууллагууд мэдэгдэж байгаа. Хятад иргэдийг Хятадын Эрээн боомтод хүргэсэн төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын ажилтанууд өнөөдөр 10:05 цагт Улаанбаатарт иржээ. Энэ ажиллагаанд Хятадын хуулийн байгууллага болон Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яам […]










