Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр зорчихдоо онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг ирж мэдүүлэг өгөхгүй бол БНСУ-ын тал прокурорын байгууллагад шилжүүлнэ гэсэн талаар Yonhap мэдээлжээ.
Д.Одбаяр аравдугаар сарын 31-ны өдөр Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор явахдаа хамт явсан 42 настай А гэгчийн хамт онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.
Мэдээнд дурдаснаар Д.Одбаяр, А нар нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Д.Одбаяр онгоцны ариун цэврийн өрөөний үүдэнд зөрсөн 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол тав орчим минутын дараа А гэгч нь өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрсэн гэжээ.
Тэдний Инчеоны нисэх буудалд буухад саатуулсан бөгөөд БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны хүмүүс ирж, Цэцийн дарга болон А нарыг дипломат халдашгүй эрхтэй, хуралдаа оролцоод буцаж ирэхэд нь мэдүүлэг өгүүлнэ гэж хэлээд суллуулжээ. Онгоцны буудлын цагдаа нар тэдний үгэнд итгэн дипломат халдашгүй эрхтэй эсэхийг нь нарийвчлан шалгалгүй суллан явуулжээ. Ингээд Д.Одбаяр Индонез руу, А нь Сингапур руу ниссэн гэнэ.
БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас Д.Одбаяр болон түүнтэй хамт явсан хүнийг дипломат эрх эдлэх боломжгүй, учир нь тэд БНСУ-аар дамжин өнгөрсөн, дипломат эрх нь зөвхөн тухайн төлөөлөгчийг илгээсэн болон хүлээн авч буй улсад л хамаарна, тиймээс хэрэгт холбогдсон хүмүүсийг эргэж шалгана гэдгийг мэдэгдсэн.
Энэ хэрэгтэй холбогдуулан Инчеоны Бүсийн цагдаагийн газраас өнөөдөр /2019.11.04/ хохирогч гэх хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авсан байна. Хохирогч хоёр эмэгтэй тухайн үед маш “муухай” байдалд орж, айж сандарсан тухайгаа хэлээд Д.Одбаяр болон түүнтэй хамт явж байсан А нарыг шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлжээ. Ингээд Инчеоны цагдаагийн газраас Д.Одбаяр болон А нарыг Индонезиос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй нислэгээ өөрчилж, шууд Монгол руу буцах юм бол хэргийг шууд прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Yonhap
5 comments
2laa sogtuu baij,ene irgen A geed bgaa ni hen yum be?.tiim neriig ni il bolgoj bolohgui hun uu?
Болж бузрууд шоронд хатвал таарна
Нэг л их шоронд хатаах дуртай амьсгаа. Ямар их хорсол ,үзэн ядалт тээж, дааж явна вэ? !. Үнэн худлыг нь тэр шалгадаг газар нь шалгана биз.Бид энэ хүнийг үзэн ядлаа, шоронд хатаалаа гээд юу сайжрана гэж
МАН-ын махан толгойт мунаг сда.Гэртээ гар хангалгаа хийж оцгоноод сууж байхгүй үхсэнээ хийж тэнэж яваа юм.
Монгол төр ийм л болчихсон байна даа Эдгээр хог шааруудыг солонгост аваачиж өгөөд тэнд яллуул. Тэгэхгүй бол манай авилгач шүүх бараг тэнсэн ч өгөхгүйгээр суллана.