Зочид буудлуудаас баригдсан БНХАУ-ын 759 иргэнийг бямба гаригт (2019.11.02) тагнуул, цагдаагийн байгууллагын албан хаагчид тусгай вагоноор Эрээний боомт руу хүргэсэн. Тэднийг цахим луйвар хийсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа хуулийн байгууллагууд мэдэгдэж байгаа.

Хятад иргэдийг Хятадын Эрээн боомтод хүргэсэн төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын ажилтанууд өнөөдөр 10:05 цагт Улаанбаатарт иржээ. Энэ ажиллагаанд  Хятадын хуулийн байгууллага болон Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яам мөн хамтран оролцжээ.

Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар хамтран  783 гадаадын иргэний паспорт, бичиг баримтыг шалгахад тэдний

  • 637 нь жуулчин ангиллаар,
  • 146 нь бизнес ангиллаар,
  • 30 хүртэл хоногийн визтэй ирсэн байжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн