АТГ, ННФ, ТББ хамтран шинэ хайлтын систем ажиллуулж эхэлжээ. Энэхүү хайлтын систем
1. хөрөнгө, орлогын мэдүүлэг
2. худалдан авах ажиллагаа
3. улсын бүртгэл
4. уул уурхайн лиценз
5. сонгууль
гэсэн категоритай. Энд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, 197 мянган байгууллага, 489 мянган хувь хүн, 17 мянган тендер, 73 мянган албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16 визуал дата, бүх сонгуулийн мэдээлэл багтсан байгаа юм байна.