fdef576645ea5d75042eb7dcd74a7345_x3.jpg

2019-12-12 14:37
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж, Академич Б.Бямбаагийн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлд шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”, 100 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэв. ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн, академич Б.Бямбаагийн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээл нь Мал […]

357103212261a8558b4b921ee9fca62f-1024x488.jpg

2019-12-12 14:33
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Бизнесийн удирдлага хариуцсан газар нь өнгөрсөн жилээс эхлэн сайн үйлсийн аяныг уламжлал болгон зохион байгуулж байна. Бизнесийн удирдлагын газар хариуцсан дэд захирал Б.Батсайхан болон  Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн хамт олон 2018 оны 12 дугаар сард  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэн шаардлагатай байдаг хүүхдийн дусал хийх аппаратыг бэлэглэж, тус хамт олны […]

dd7ab6f2a3d6927bc175f70e064e123a_x3.jpg

2019-12-12 14:27
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд галлагааны улирал ид эхэлсэн аравдугаар сартай харьцуулахад угаарын дуудлага эрс багассан байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд […]

5dd2e5bd7eece5781954724e-1024x768.jpg

2019-12-12 14:22
Их Британи улсад Уэльсийн гүнж Дианагийн гоёлын даашинзыг дуудлага худалдаанд оруулсан юм. Энэхүү чамин, загварлаг даашинз 347 000 ам.доллараар зарагджээ.  Ханхүү Чарльзын анхны эхнэр, Уэльсийн гүнж Диана энэ даашинзыг 1985 онд Америкийн ерөнхийлөгчийн цагаан ордонд болсон үйл ажиллагааны үеэр өмсөж байжээ. Энэхүү даашинзаар гоёсон Диана гүнж, алдарт жүжигчин Жон Траволтатай бүжиглэж буй зураг дэлхий дахинд алдартай юм. Диана гүнж тус гоёлын даашинзыг сувдан хүзүүний зүүлттэй хослуулсан […]

1ndsh.jpeg

2019-12-12 13:38
Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар дөнгөж сая хэлэлцээд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2%-аар нэмэгдүүлэхгүй байх хоригийг нь гишүүдийн 51.2 хувийн саналаар хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэх байсан НДШ-ийн 2%-ийг нэмэхгүй. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн […]

1nomtoi.jpg

2019-12-12 13:31
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг худал мэдүүлэг өгсөн асуудлаар яллагдагчаар татсан нь үнэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хэвлэлийн хурлаараа мэдэгдлээ.  Н.Номтойбаярын “Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд хаягласан хүсэлт олон нийтэд ил болсноор хэвлэлүүд энэ асуудал янз бүрийн байр сууринаас мэдээлэл түгээж эхэлсэн юм. Тэгвэл эрхэм гишүүн өнөөдөр төрийн ордноос энэхүү асуудалд тайлбар хийсэн юм. […]

4P1A8258-1024x683.jpg

2019-12-12 13:20
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын санаачилгаар өнгөрсөн зун нүүдэлчин ард түмний ахуй соёл, зан заншил, их түүхээ эргэн санах, монгол ахуйтай танилцах, ард иргэд амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх боломжийг бүрдүүлсэн Монгол ёс заншлын цогцолбор тус суманд байгуулагдсан билээ.  Тэгвэл энэхүү цогцолборыг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэрийг уг бүтээн байгуулалтыг хамтдаа байгуулалцсан […]

5d3f4105d0a3b.jpeg

2019-12-12 13:00
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас  2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээвийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцууллаа. Улсын Их Хурлаас Далай ашиглах тухай хуулийг 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007 онд нэг удаагийн нэмэлт, өөрчлөлтийг […]

78484577_2577616295802654_3978974702218510336_n_20191212115411.jpg

2019-12-12 12:51
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн шөнө /22:00-01:30 цагийн хооронд/ холбогдох албаны хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг болон дундын хангамжийн баазуудын үйл ажиллагааг шалгаж ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн борлуулагч Т.Энхтайван “Өнөөдөр 70 тонн сайжруулсан шахмал түлш буусан. Эхний 35 тонн түлш зарагдаж […]

aIBqhZaTmEoVpmlBZp1bspb9m2k1jbghpf7501f6e16on1.jpg

2019-12-12 12:39
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй  байдлыг хангаж ажиллах тухай” албан даалгавар гаргалаа.  Уг даалгаварт:  Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цаг агаарын хоногийн дундаж температур 0 градусаас бага болж өвлийн нөхцөлд шилжсэнтэй холбогдуулан барилга байгууламжийн норм, нормативын шаардлагыг чанд сахиулж чанар, аюулгүй байдлыг хангаж, […]