Тэгвэл энэхүү цогцолборыг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэрийг уг бүтээн байгуулалтыг хамтдаа байгуулалцсан иргэд, аж ахуйн нэгжүүд гаргасан байна.
Энэхүү өмч шилжүүлэх үйл ажиллагааг Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд өчигдөр Баян-өндөр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр өргөн барилаа.
Эрдэнэ баг Бүрэнбүстийн овоо хэсэгт хийгдсэн тус бүтээн байгуулалтад төрөөс нэг ч төгрөг тусгуулаагүй бөгөөд ард иргэд аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор “Эрдэнэтийн урлан бүтээгчид” ТББ гардан гүйцэтгэсэн юм.
Тодруулбал, гэр өргөө байгуулах, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх, явган болон дугуйн зам тавих зэрэг ажлуудад барилгын норм нормативоор тооцвол тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн төрийн болоод төрийн бус байгууллагуудын оролцоо, хүн хүч болоод эд материалын дэмжлэг туслалцаа их байсан бөгөөд мод тарих, бүтээн байгуулалтын ажилд нийт 5000 гаруй иргэнийг хамруулж чаджээ. Өнгөрсөн сарын 1-нд нээлтээ хийсэн Ёс заншлын цогцолбортой одоогийн байдлаар нийт 30 мянга гаруй иргэн очиж танилцаад байна.
Эдгээр дунд Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагч, тэдний эцэг эхчүүд багш сурган хүмүүжүүлэгчдийн хамтаар танилцсан нь сайшаалтай юм.
Сонирхуулахад, дээрх цогц бүтээн байгуулалт нь нийт таван хэсгээс бүрдэх бөгөөд өв тус цогцолборт соёлыг түгээн дэлгэрүүлэх, эрүүл аюулгүй хүнсээр хүн амыг хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөв цөөрөм дагасан амралт чөлөөт цагийн болоод, аялал жуулчлалын бүс бий болгохоор төлөвлөсөн байна.