updown.mn2019-09-30 10:39
Untitled-5-4-1.jpg
1min0
Говь-Сүмбэр аймагт малчид бэлчээрээ булаацалдаж, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, өчигдөр /2019.09.29/ тус аймгийн Шивээ-Говь сумын хоёрдугаар багт оршин суух 56 настай Б гэгч нь малчин 45 настай эмэгтэйг цээжинд нь хутгалж амь насыг нь хохироожээ. Сэжигтэн Б нь малын бэлчээрээ булаацалдан муудалцаж, эмэгтэйг хутгалсан бөгөөд хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан […]

updown.mn2019-09-30 10:36
10-24.jpg
1min0
Амралтын өдрүүдээр болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр Хонконгийн цагдаа нар 100 гаруй жагсагчийг саатууллаа гэж South China Morning Post мэдээлэв. Эрх баригчдын хоригийг үл харгалзан энэ өдрүүдэд олон мянган иргэн Засгийн газрын эсрэг үйл ажиллагаанд нэгдээд байгаа юм. Тэд өчигдөр Адмиралтти дахь Хонконгийн засаг захиргааны барилгад халдах гэж оролдсоны улмаас мөргөлдөөн гарсан байна. Жагсагчид тоосго, Молотовын коктейль […]

updown.mn2019-09-30 10:30
9-22.jpg
1min0
Тамсагийн сав газраас оргилсон газрын тосоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлийнхээ энгэрийг мялааж байлаа. Түүнээс хойш 23 жил өнгөрсөн ч монголчууд шатахууны хэрэглээгээрээ хөршөөсөө хараат хэвээр. Шатахууны үнэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд байхыг ч захирсан хэвээрээ. Товчхондоо өнөөдөр монголчууд халаасандаа хэдэн төгрөгтэй байх нь импортын шатахууны үнээс шалтгаалж буй. Харин удахгүй газрын тос […]

updown.mn2019-09-30 10:26
8-24.jpg
1min2
ХБНГУ-ын Дрезден хотын шүүхээс мансууруулах бодис тээвэрлэж яваад саатуулагдсан дипломатч Т.Мөнхбатад гурван жил, есөн сар хорих ял оноосон байна. Харин түүнтэй хамт баривчлагдсан жолооч Э.Оргилыг суллах шийдвэр гаргажээ. Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үүдэд суугаа Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Т.Мөнхбат нь 2018 онд  ХБНГУ-ын А17 дугаартай хурдны замаар дипломат дугаартай, консулын газрын машинтай явж байгаад саатуулагдсан […]

updown.mn2019-09-30 10:22
7-25.jpg
1min0
Махны хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг “Хүчит шонхор” захад үхрийн гуяны цул мах кг нь 10 мянган төгрөг, хястай нь 8500 төгрөгийн үнэтэй байна. Өнөөдөр өглөө 08.00 цагийн байдлаар Хүчит шонхор зах дээр  махны нийлүүлэлт хэвийн байна. Үнийн хувьд ханш хэвээр байгаа аж. Нийслэлийн Мал эхнэлгийн газраас өчигдөр гаргасан өглөөний мал, махны нийлүүлэлтийн тоон мэдээг хүргэе.

updown.mn2019-09-30 10:13
6-28.jpg
1min0
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн удирдлага, төрийн байгууллагуудын дарга нартай уулзав. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа. Тус аймагт энэ онд 29 орчим тэрбум төгрөгийн 19 төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжиж байгаа бөгөөд 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Цахилгаан, эрчим хүч, зам тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл […]

updown.mn2019-09-30 10:10
5-28.jpg
1min0
Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улаан өнгөтэй бохир ус хальж урссан мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шуурхай ажиллаж, хяналт шалгалт хийв. Шалгалтаар бохирын цооногоос улаан өнгөтэй бохир хальж урссан байсан тул Чандмань Налайх ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн ба тус газраас Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног худгаа тогтмол лайдаж цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх […]

updown.mn2019-09-30 10:06
4-33.jpg
1min0
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид /2019.09.29/ хүрэлцэн ирлээ. Талууд 2019.09.30-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех […]

updown.mn2019-09-30 09:59
3-40.jpg
1min0
Японы Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Өвөрхангай аймагт хөгжлийн гарцыг бий болгохоор “Шинэ Өвөрхангай” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэрбээр энэ талаар “Бид нутаг орныхоо сайхан ирээдүйг бий болгох ёстой. Тиймээс журмын хэдэн нөхөд нийлж, энэ төслийг хэрэгжүүлэхээр хөтөлбөр боловсруулсан. Их зүйлийг хийхээр төлөвлөж байна” хэмээн мэдэгдэж байв. Энэ төслийн хүрээнд инноваци […]

updown.mn2019-09-30 09:52
2-42.jpg
1min0
УИХ-ын даргын захирамжаар энэ оны долоодугаар сарын 05-нд эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр /2019.09.30/ хаалтаа хийнэ.  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн энэ оны зургаадугаар сарын 6-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тасралтгүй хэлэлцэх хуулийн заалтын дагуу хаврын ээлжит чуулган өндөрлөсний дараа УИХ-ын […]