022.jpg
2019-09-25 16:16
БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам болон Сөүл хотын Гал, гамшгийн удирдах газраас зохион байгуулж байгаа “Олон Улсын аюулгүй байдлын үзэсгэлэн яармаг”-т ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан нар оролцож байна. Тус олон улсын үзэсгэлэн нь БНСУ-ын Кёоги мужийн […]

23-7.jpg
2019-09-25 16:15
Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж иргэдийг хамруулан хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар иргэн Б.Б-ийн нийтийн орон сууцны 1 давхарт малын дотор мах чанаж буй зөрчлийг таслан зогсоож, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй […]

21-7.jpg
2019-09-25 15:45
“Хүч” спорт хорооны тамирчин цагдаагийн дэд ахлагч Т.Тулга Нур-Султаны Дэлхийн аврага шалгаруулэх тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд 2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Германы Александр Семисоровтой хийж 8:0-ээр яллаа. Ийнхүү Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирч байна. Өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цом ОУТ-ий алт, […]

04-8.jpg
2019-09-25 15:35
Энэ их энгийн бөгөөд ойлгомжтой мэт сонсогдож байгаа байх. Танд одоо байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун жаргалтай байх эсвэл сэтгэл хангалуун бус байх гэсэн сонголт байна. Харин та хоёр дахь сонголтыг сонгосон байгаа бол санаа зовох хэрэггүй. Хүн бүрд өөрийгөө аз жаргалтай болгох боломж үргэлж нээлттэй байдаг. Танаас шаардагдах зүйл гэвэл бага зэрэг хичээл зүтгэл гарган […]

01-27.jpg
2019-09-25 15:26
Засгийн газрын өнөөдрийн /2019.09.25/ хуралдаанаар Ноён уул орчмын газрыг дархан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын […]

02-16.jpg
2019-09-25 15:16
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. УИХ-ыг тараахаар МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж байгаа гэсэн мэдээллийн тухайд Д.Тогтохсүрэн: Миний бланк дээр УИХ-ыг тараах гарын үсэг зурсан зүйл байхгүй гэдгийг хэлье. Хоёрдугаарт, гишүүд албан ёсоор гарын үсэг зурсан зүйл байхгүй. Гишүүдийн зүгээс Ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын ээлжит бус […]

1-47.jpg
2019-09-25 15:10
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл  9 дүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганд оролцож байна. Ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдрийн хуралдаанд АНУ, Бразил, БНСУ, Египет, Катар, Швейцар, Турк, Япон зэрэг орны Төр, Засгийн тэргүүн нар үг […]

20-9.jpg
2019-09-25 15:07
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. “Өнөөдрийн байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 60 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан. Одоогийн байдлаар замын хучилтын ажил  40 хувьтай хийгдэж байна. […]

19-9.jpg
2019-09-25 15:05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүргийн иргэдтэй уулзаж,  санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүүдүүлэхэд чиглэсэн шат дараатай цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлж байгааг дурьдлаа. Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд  иргэд та бүхний оролцоо чухал” гэдгийг тэрбээр онцолж […]

11-22.jpg
2019-09-25 14:59
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын  нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн […]