БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам болон Сөүл хотын Гал, гамшгийн удирдах газраас зохион байгуулж байгаа “Олон Улсын аюулгүй байдлын үзэсгэлэн яармаг”-т ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан нар оролцож байна.
Тус олон улсын үзэсгэлэн нь БНСУ-ын Кёоги мужийн Куяан хотод зохион байгуулагдаж байгаа юм.
Мөн Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газрын үйл ажиллагаатай нь танилцах айлчлал энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.