БНСУ-ын Сөүл хотын нэгэн эмнэлэгт жирэмсэн эмэгтэйн картыг андуураад, үйлчлүүлэгчийнхээ нэрийг тодруулалгүйгээр үр хөндөлт хийсэн ноцтой тохиолдол гарчээ.
Эмч, сувилагч нар төлөвлөгөөт үзлэгтээ ирсэн зургаан долоо хоногтой жирэмсэн эмэгтэйн нэрийг асуулгүйгээр үр хөндөлт хийлгэх хүн гэж бодон шууд наркозонд оруулсан байна. Ингээд эмэгтэй ухаан ортол түүнд үр хөндөлт хийсэн болох нь тогтоогджээ. Эмч сувилагчид энэ асуудлаар буруугаа хүлээсэн байна. Мөн тэдэнд ажилдаа хайхрамжгүй хандсан хэрэг үүсгэсэн аж.
Эх сурвалж: CNN.com