dorjhand-d-altanhuyag-ch.jpg

2019-09-13 15:33
Авлигатай тэмцэх газраас энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж, хорих 461-р ангид хорьсон. Шүүгчийн захирамжид хорих хугацааг 48 цаг хэмээн заасан бол энэ хугацааг сунган үргэлжлүүлэн хорихоор болжээ. Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан […]

tsetserleg.jpg

2019-09-13 14:59
Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс энэ сарын 09-ний өдөр тус дүүргийн 5 дугаар хороо, Тарвалин хотхоны 46-в байрны 1 дүгээр давхарт байрлах цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил илэрсэн тул дээрх цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. Зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн […]

01-14.jpg

2019-09-13 14:53
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Дориан” хар салхи асар их хэмжээний хохирол учруулсантай холбогдуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд дорвитой арга хэмжээг авж хэрэгжүүлэхийг олон улсад уриалжээ. Есдүгээр сарын эхээр Бахамын арлуудад “Дориан” хар салхи дэгдсэний улмаас 50 хүн амиа алдаж, 10 мянга гаруй байшин барилга сүйдсэний зэрэгцээ одоог хүртэл олон хүн сураггүй […]

амгалан.jpg

2019-09-13 14:39
Прокурорын байгууллага 2019 онд “Шүүхэд төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах оролцоо, үр дүнг нэмэгдүүлэх” зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Баянзүрх дүүргийн прокурорын газар тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах эх барих, нярай, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Амгалан” амаржих газрын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг баар, зочид буудлуудыг судалж, холбогдох арга хэмжээг авч […]

hayag.jpg

2019-09-13 14:26
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 05 албан даалгаврын хүрээнд барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар өнөөдөр (2019.09.13) мэдээлэл хийлээ. Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий […]

enhbold-z.jpg

2019-09-13 14:22
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан өнөөдөр “Туушин” зочид буудалд “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол, практикийн хурал боллоо. Хуралдаанд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав. ИЛГЭЭЛТ: Монголчууд аа, Ардчилагчид аа, анд нөхөд өө! Ардчилсан […]

golomt-visa.jpg

2019-09-13 14:14
Монгол Улсын банк санхүүгийн салбарын хөгжилд анхдагч олон алхмыг хийж ирсэн Голомт банк нь олон улсын төлбөрийн картыг зах зээлд анхлан гаргасны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойг тохиолдуулан Голомт банкны зүгээс иргэд, харилцагчдадаа олон улсын эрхтэй VISA картууд /Оюу, Карбон, Сувд/-ыг 2019 оны 9-р сарыг дуустал 50 хувийн хөнгөлөлттэй үнээр захиалах […]

zthyam.jpg

2019-09-13 14:07
Өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон. Улмаар Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа 461-р цагдан хорих […]

hil.jpg

2019-09-13 14:02
БНХАУ-ын Намрын баяр өнөөдөр буюу есдүгээр сарын 13-ны өдөр тохиож байгаа тул Монгол, БНХАУ-ын Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт заасны дагуу хоёр талын авто замын боомт 1 өдөр хаана. Харин Замын-Үүд төмөр замын боомт нь олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

14-8.jpg

2019-09-13 13:48
Хан-Уул дүүрэгт буюу Богд Хан уулын араар барих авто замын төлөвлөгөөнд саад үүсээд байгаа талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Авто замын хөгжлийн газраас өнөөдөр /2019.9.13/ мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын ерөнхий, Авто замын газрын мастер төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн дөрөв, зургадугаар хороо буюу Богд Хан уулын арын хэсэгт 13 км, зургаан эгнээ бүхий гол […]