Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс энэ сарын 09-ний өдөр тус дүүргийн 5 дугаар хороо, Тарвалин хотхоны 46-в байрны 1 дүгээр давхарт байрлах цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил илэрсэн тул дээрх цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ ногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгуулах албан даалгавар хүргүүлжээ.