24-8.jpg
2019-08-22 12:33
Венесуэлд таван гишүүнтэй гэр бүлийн нэг сарын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн 7 дугаар сард 3.24 боливар буюу ойролцоогоор 220 орчим ам.доллар болтлоо нэмэгджээ. Энэ нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 81 нугалсантай тэнцэж байгаа аж. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сарын хугацаанд 23.7 хувиар нэмэгдэж, жилийн дүнгээр 47 мянган хувиар нэмэгдсэн байна. […]

23-9.jpg
2019-08-22 12:31
АНУ-ын Лас-Вегас хотноо болж байгаа жюү-жицүгийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр барилдсан ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин Гунаажавын Эрхэмбаяр М3 ангиллын бор бүсний +100 кг-д хүрэл медаль хүртлээ. Лас-Вегаст энэ сарын 21-25-нд болж байгаа тус тэмцээнд МЖЖХ-ны “Алтан гишүүн” С. Жавхлангаар ахлуулсан, Г. Эрхэмбаяр аварга тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй баг хүчээ сорихоор очоод […]

22-9.jpg
2019-08-22 12:28
Америкийн “Forbes” сэтгүүлээс жил тутам танилцуулдаг хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг Дуэйн Жонсон тэргүүлжээ. Өдгөө 47 настай, “Rocky” хочит Дуэйн Жонсон 12 сарын хугацаанд 89.4 сая ам.долларын орлого олж, өнгөрсөн жилийн жагсаалтын хоёрдугаар байраас нэгдүгээрт бичигдсэн байна. Тэрбээр киноноос 23.5 сая хүртэл ам.долларын гонорар буюу шагналын мөнгө авдгаас гадна “Jumanji: Welcome to the Jungle” […]

21-8.jpg
2019-08-22 12:26
Төв зам дээр машин шатсан осол өчигдөр орой болсон байна. ОБЕГ-ын өгсөн мэдээллээр, Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замын уулзвар орчимд автозамын зорчих хэсэгт иргэн Б-ын “Тоёота кроун” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага 2019 оны наймдугаар сарын 21-ний 21:14 цагт иржээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр […]

20-9.jpg
2019-08-22 12:13
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 21-ний өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулж хууль, эрх зүйн чиглэлээр нийт […]

19-11.jpg
2019-08-22 12:11
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс хариуцсан нутаг дэвсгэрийнхээ 15 дугаар хороо 19 дүгээр байрны автобусны буудлын орчимд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байнгын хяналт тавьж ажиллах “Зөөврийн хяналтын цэг” байгуулжээ. Энэхүү “Зөөврийн хяналтын цэг”-ийг байгуулснаар гэмт хэргийн гаралт 50 хувиар, дуудлага мэдээлэл 44 […]

18-9.jpg
2019-08-22 12:08
Хогийн цэгт очиж байгаа хог хаягдлын хэмжээг 80 хувь бууруулах боломжтой хэмээн Оросын Экологийн оператор байгууллагын захирал Вячеслав Духин РИА Новости агентлагт хэллээ. “Хэрвээ хогийu цэгт бөөнөөр аваачихаас өмнө ангилан ялгалт зөв хийж чадвал хог хаягдлын хэмжээг 80 хувь бууруулж болно. Одоогийн байгаа технологид ийм боломж олгож байгаа” хэмээн Духин хэлсэн байна. ОХУ 2019 оны […]

17-8.jpg
2019-08-22 12:04
Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн […]

xaan_bank.jpg
2019-08-22 12:04
Улаанбаатар хот, 2019 оны 8-р сарын 21    Аялал зугаалгын улирал үргэлжилж байна. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, дурсгалт газруудаар аялахдаа автомашиныхаа шатахууныг хөнгөлөлттэй үнээр худалдан авч, мөнгөө хэмнэх боломжийг ХААН Банк харилцагчдадаа санал болгож байна.    Иргэд та бүхэн 2019 оны 8-р сарын 21-нээс эхлэн ХААН Банкны бүх төрлийн картаараа орон даяар байрлах “Магнай трейд” […]

16-10.jpg
2019-08-22 11:59
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журам” болон “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг хэлэлцлээ. Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 137 сургууль, 231 цэцэрлэг боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Цаашид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл […]