Венесуэлд таван гишүүнтэй гэр бүлийн нэг сарын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн 7 дугаар сард 3.24 боливар буюу ойролцоогоор 220 орчим ам.доллар болтлоо нэмэгджээ. Энэ нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 81 нугалсантай тэнцэж байгаа аж.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сарын хугацаанд 23.7 хувиар нэмэгдэж, жилийн дүнгээр 47 мянган хувиар нэмэгдсэн байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Венесуэлд одоогоор 40 мянган боливар буюу 2.7 ам.доллартой тэнцэж байна. “Хэдэн сая хүн тэр дундаа цагдаа, багш, эрүүл мэндийн салбарын ажилтнууд ийм цалин авч байна” хэмээн Венесуэлийн Үндэсний ассамблейн депутат Хосе Герра мэдэгдсэн байна.
Венесуэл улс сүүлийн жилүүдэд гипер инфляци, үндэсний валютын ханш уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. НҮБ-ын мэдээлснээр, Венесуэлийг 4 сая гаруй хүн орхин явжээ. 2019 болон 2020 онуудад Венесуэлийн инфляцийн түвшин 10 сая хувьд хүрнэ хэмээн Олон улсын валютын сан таамаглаж байна.