Хогийн цэгт очиж байгаа хог хаягдлын хэмжээг 80 хувь бууруулах боломжтой хэмээн Оросын Экологийн оператор байгууллагын захирал Вячеслав Духин РИА Новости агентлагт хэллээ.
“Хэрвээ хогийu цэгт бөөнөөр аваачихаас өмнө ангилан ялгалт зөв хийж чадвал хог хаягдлын хэмжээг 80 хувь бууруулж болно. Одоогийн байгаа технологид ийм боломж олгож байгаа” хэмээн Духин хэлсэн байна.
ОХУ 2019 оны нэгдүгээр сараас “Хог хаягдлын хувьсгал”-ыг эхлүүлээд байгаа юм. Энэ хувьсгалын хүрээнд хог хаягдлыг ангилах, тээвэрлэх, хоргүйжүүлэх, боловсруулах, устгах гээд бүхий л дамжлагад өөрчлөлт хийхийг зорьж байгаа юм.