unaach-huu.jpg

2019-08-09 13:40
“Манайхаан хүүхэд тамлахаа больчих хэрэгтэй ш дээ” хэмээн постоо эхлүүлээд нэр бүхий цахим хэрэглэгчийн зүгээс өнөөдөр (2019.08.09) дараах мэдээллийг олон нийтэд хүргэжээ. 361 дүгээр зөрлөг буюу бидний нэрлэж заншсанаар 61-ийн гарамын нутагт морь уядаг гэх М гэгч нь хурдан морь унадаг 10 настай хүүг овооны наадамд түрүүлээгүй гэх шалтгаанаар зодсон байна. Зодуулсан гэх хүүтэй тухайн […]

18-4.jpg

2019-08-09 12:55
Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор  НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг зургадугаар сарын 10-аас хойш зохион байгуулан ажиллаж байна. Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа  2019.08.0.8 хүртэл нийт  27 иргэний  амь насыг авран […]

17-4.jpg

2019-08-09 12:38
Халхголын тулалдааны 80 жилийн ой тохиож буй. Түүхт ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Сумын төвд Халхголын байлдааны баатар, маршал Георгий Жуковын хөшөө сүндэрлэлээ. Хөшөөг ОХУ-ын Эрхүү мужийн иргэдээс Монголд бэлэг болгон хүргүүлсэн юм. Уран барималч Александр Мироновын бүтээл болох Маршал Жуковын хүрэл хөшөө дөрвөн метрийн өндөртэй. […]

16-6.jpg

2019-08-09 12:29
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Түр хорооны гишүүний хувьд Монгол Улсын олон иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэг УИХ-д ирсэн. Эрүүдэн шүүсэн бичлэгийг түр хорооноос олон нийтэд үзүүлснийг санаж байгаа. Эрүүдэн шүүлттэй холбоотой, эрүүдэн шүүсэн албан тушаалтнуудтэй холбоотой шүүх хурал наймдугаар сарын 12-нд буюу ирэх долоо хоногт Төв […]

14-6.jpg

2019-08-09 11:32
Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарсан хэмээн мэдэгдлээ. Улмаар бөхчүүдээс авсан шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрсэн хэмээн мэдээлж байна. Гэвч одоогоор тэдний нэрийг ихэд нууцалж, зарлахгүй байгаа гэнэ. Хуулийн дагуу шинжилгээний хариуг Үндэсний […]

15-4.jpg

2019-08-09 11:13
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногт Япон Улсад ажлын айлчлал хийж, салбарыг хөгжүүлэх олон асуудлаар чухал уулзалтуудыг хийлээ. Энэ үеэр Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж олон асуудлаар санал солилцож, дэмжлэг хүслээ. Тухайлбал, Элчин сайдын яамны зүгээс Монголын үндэсний олимпийн […]

13-6.jpg

2019-08-09 11:04
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Барбадост сөрөг хүчнийхэнтэй ээлжит хэлэлцээрээ хийхээс татгалзжээ. Тэрбээр энэ сарын 8-9-нд сөрөг хүчинтэй хэлэлцээр хийх төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдвэрлэсэн талаар Харилцаа холбооны сайд Хорхе Родригес мэдэгдлээ. Хэлэлцээрээ зогсоох ийм шийдвэр гаргасан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс хатуу түрэмгийлэл ирсэнтэй холбоотой гэж тайлбарласан байна. Үүнээс гадна Венесуэлийн засаг захиргаа үр дүнтэй механизм боловсруулаагүй цагт хэлэлцээр хийх нь утгагүй гэж үзжээ. Харин сөрөг […]

12-6.jpg

2019-08-09 10:53
Өнөө маргаашдаа төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна. 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд төв болон говийн  аймгуудын нутгаар, 13-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр […]

11-6.jpg

2019-08-09 10:33
Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан “Хурдны зам” ХХК-ийн хамт олон Монгол Улсын авто замын сүлжээний эхлэлийн цэгт мөнхөд үргэлжлэхийг билэгдсэн хөшөөг шинэчлэн сүндэрлүүлжээ. Хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулга, Авто замын бодлогын хэрэгжилтийг […]

10-6.jpg

2019-08-09 10:26
Энэ сарын 08-ны 12:14-д СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт “Таксинд гар утсаа мартаж буулаа. Шалгаж өгнө үү” гэж иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу шалгахад СХД-ийн харьяат 58 настай “Б” гэгч нь иргэний гар утсыг өөрийн эзэмшлийн автомашины хаалганд нуусан байсаныг нохойн төлөөлөгч, дэслэгч Х.Шинэбаяр “Уран” дуудлагатай нохойгоор илрүүлэн хэргийг Сонгино хайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр […]