2019-08-09 09:08
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хот чиглэлд өнөөдрөөс (2019.08.09) зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүллээ. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл […]


