uul-uurhai.jpg
2019-07-09 16:43
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ. Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их […]

barilgiin-ajil.jpg
2019-07-09 16:27
Иргэдийн ая тухтай, аюулгүй баярлах нөхцөлийг бүрэлдүүлэх үүднээс Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилгуудын үйл ажиллагааг өчигдрөөс (2019.07.08) эхлэн энэ сарын 16-ны өдрийг дуустал түр зогсоолоо. Үүнд: • Хурд группийн захиалгаар баригдаж буй Цэнгэлдэх хотхон, • Академи хороолол, • Хүннү 222 хороололын барилгууд, • “Мон-Аса” ХХК-ны захиалгаар баригдаж буй 21 давхар […]

baigal.jpg
2019-07-09 16:16
Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор Засгийн газар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд: – Онон, Балжын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр – Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын […]

gol-1.jpg
2019-07-09 16:08
Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын […]

ajliin-heseg.jpg
2019-07-09 16:01
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд өнөөдөр (2019.07.09) хуралдаж байна. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийг МУИС-ийн Хууль зүйн […]

shonhor.jpg
2019-07-09 15:54
Ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар таван жилийн хугацаагаар сунгав. Хууль бусаар барьж гадаадад гаргахыг завдах зэргээс сэргийлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар гадаад улсад гаргахыг хориглон 2015 оноос хойш арабын орнуудын хаан, […]

garam.jpg
2019-07-09 15:44
Амгалангийн 413 км буюу Том холбохын гарам дээр өнөөдөр 11:40 цагийн орчимд сэлгээний галт тэрэг Тoyota prius маркийн автомашинтай мөргөлдөж, хоёр хүн гэмтсэн осол гарчээ. Гармын анхааруулах улаан гэрэл асч, хаалт бууж байх үед автомашин гарам руу орсон байна. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж байна. Иймд ард иргэдэд анхааруулахад, өөрсдийн болон өрөөлийн […]

erdene-s-1.jpg
2019-07-09 15:27
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр (2019.07.09) Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. Байнгын ажиллагаатай парламентын нийт гишүүдийн 75 орчим хувь нь дараагийн сонгуулийн үр дүнгээр шинэчлэгдэн сонгогддог болохыг холбогдох тоон мэдээллийн дүнгээс харж болно. Өөрөөр хэлбэл сонгогчид […]

boo.jpg
2019-07-09 15:21
Якутын бөө Александр Габышев Якутаас нийслэл Москваг чиглэн дөрвөн сарын турш алхаж байна. Тэрбээр 2021 он гэхэд Москвад очиж, Владимир Путин хэмээх “чөтгөр”-ийг зайлуулах гэнэ. Уг бөө Оросын Ерөнхийлөгчийг хар хүчний амилсан чөтгөр гэж үздэг. Үүнийг бөөгийн тусламжтайгаар л дарах боломжтой гэдэг. Габышев 2000 орчим километр замыг туулах явцдаа хэдэн зуун жолоочтой таарч, интернэтээр бичлэг […]

Ulaanbaatariinshagnal2_20190709025956.jpg
2019-07-09 15:09
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол болон Нийслэлийн Засаг даргын Захирамжаар нэр бүхий иргэдийг нийслэлийн Төр, захиргааны болон олон нийт, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн […]