25-7.jpg

2019-07-26 15:02
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу орох чиглэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хууль тогтоомжоор хориглосон эд зүйлийг илрүүлэх, эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулж байгаа юм. […]

agaarjuulagch.jpg

2019-07-26 14:20
Гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө худалдан авч хэрэглэж байсан “Агаар чийгшүүлэгч”-ийн ариутгагч бодис эргээд хүний амь насанд халтай “үхлийн чийг” болно гэдгийг хэн нь ч тааварлаагүй юм. Агаар чийгшүүлэгчид шингэн хэлбэрээр ууршуулах зорилготой эмийн гаралтай ариутгагч бодис нь 1994 оны арваннэгдүгээр сард анх дэлхий нийтэд олны талархлыг хүлээн гарч ирснээр БНСУ-д асар хурдацтай түгэн дэлгэрсэн […]

24-5.jpg

2019-07-26 14:08
ОХУ-ын Хабаровск мужид энэ долоо хоногт (2019.07.23) хүүхдийн зусланд түймэр гарч, дөрвөн хүүхэд амиа алдсан эмгэнэлтэй явдал болсон билээ. Уулын цанын “Холдоми” цогцолборын хүүхдийн зусланд гарсан галын үеэр түлэгдсэн таван том хүн, долоон хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гал гарах үед лагерьт 7-15 насны 189 хүүхэд амарч байжээ. Гал 22-23-нд шилжих шөнийн 02:30 цаг орчимд […]

usnaas-eren-haih.jpg

2019-07-26 14:04
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар энэ сарын 18-нд “Дэлгэр мөрөн” голд 2 хүн сэлж байснаас 21 настай залуу М живсэн талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 15 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 27 хүн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг […]

23-9.jpg

2019-07-26 14:02
БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа манай мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийнхан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Бентью хотын төвд байрлах “Спорт цогцолбор”-ыг сэргээн засварлах ажлыг энэ сарын 15-22-ны өдрүүдэд гүйцэтгэснээ хүлээлгэж өглөө. Уг арга хэмжээнд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахора, мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяр, БНӨСУ-ын […]

22-10.jpg

2019-07-26 13:54
Мөрөн хотын 210 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд 4” даншиг наадам, Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам болон “Говь шанх-6” говийн бүсийн даншиг наадам, Дорнод аймгийн 88 жилийн ойн баяр наадам, “Зүүн бүсийн хурд 2019” хурдан морины уралдаан өнөөдөр эхэллээ. […]

gazriin-birj.jpg

2019-07-26 13:45
Газар эзэмших, өмчлөх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулдаг Газрын биржийн цахим төвийн нээлт Дүнжингарав худалдааны төвд өнөөдөр боллоо. Нээлтэд Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов. Газрын биржийн цахим төвийг […]

21-8.jpg

2019-07-26 13:38
БНХАУ-ын шүүх 118 хүүхэд үрчилж авсан эмэгтэйг бусдыг айлган сүрдүүлж, луйвардсан, нийгмийн хэв журмыг зөрчсөн хэрэгт буруутган, 20 жилийн хорих ял оноожээ. Өдгөө 54 настай Ли Яншя гэх эмэгтэйн шүүх хурал лхагва гаригт болж  түүнд хорих ялаас гадна 2,6 сая юаний торгууль ногдуулсан байна. Ли Яншяны найз гэх эрэгтэйд 12,5 жилийн хорих ял, 1,2 сая […]

tumnii-bair.jpg

2019-07-26 13:33
“Ханан Шишгэд” ХХК-ийн “Түмний байр” төслийн эхлэл болгож судалгаагаар сонгогдсон иргэн Т.Ундармаад өнөөдөр нэг өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө. Т.Ундармаа нь энэ баярт үйл явдлын талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Би ипотекийн байранд орох гэж нэлээд цаг хугацааг зарцуулж байна. Ипотекийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөх ёстой. Надад 20 хувь нь байсан. Энэ компани үлдэгдэл […]

20-9.jpg

2019-07-26 13:33
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах зорилготой хэлэлцүүлэг тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ нь хэлэлцүүлгийн сүүлийн өдөр хэдий ч хэлэлцүүлгийг энэ хүрээд зогсоохгүй, нийгмийн бүх түвшинд, нийт ард түмний хүрээнд дахин нягталж, хамгийн […]