delgermaa-b-1.jpg
2019-04-23 18:24
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.04.23) хуралдаанаар Ерөнхийлөгчөөс энэ сарын 15-ны өдөр ирүүлсэн Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах тухай саналыг зөвшилцлөө. Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг ирүүлжээ. Уг албан бичигт “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь […]

batbayar-d.jpg
2019-04-23 18:13
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярын хамт нэр бүхий хүмүүсийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбоотой эсэхийг шалгаж байгаа аж. Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд “Евроази интернэшнл инвестмент групп”-д хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан аж. Улмаар тухайн […]

korea-indonesia.jpg
2019-04-23 17:49
Индонези улсын Жакартад амьдардаг Солонгос гаралтай иргэн таван жилийн өмнө Индонезийн иргэншилтэй болжээ. Тэрээр 10 гаруй жилийн турш эрхэлсэн бизнесээ алдахгүйн тулд БНСУ-ын иргэний харъяаллаа ийнхүү сольсон аж. Бусад улс орнууд ижил төстэй боловч Индонезид гадаадын иргэд бизнес эрхлэхэд маш их хязгаарлалт тавьдаг. Барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх нь хязгаарлагдмал бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгчид жижиг […]

suruga.jpg
2019-04-23 16:34
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Суруга моторс” ХХК нь “Суруга центр-2” үйлчилгээний барилгын газар шорооны ажил […]

hbi.jpg
2019-04-23 16:29
ЗГХЭГ-аас 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өнөөдөр (2019.04.23) зохион байгуулав. Энэ удаагийн хуралд ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Баатаржав болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцсон юм. НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны зөвлөмжийн дагуу УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан […]

tumentsengel.jpg
2019-04-23 15:50
Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа. -Зээлийн хүү нийгэмд хамгийн их анхаарал татсан, шүүмжлэл дагуулсан сэдвүүдийн нэг болсоор ирсэн. Зээлгүй хүн ховор гэдэг ч зээлийн хүүг ойлгодог хүн бас цөөн. Хүүг хэрхэн ойлгох нь зүйтэй вэ? -Аль нэг банкны хувьд авч үзвэл зээлийн хүү гэдэг нь нэг төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний […]

ot.jpg
2019-04-23 15:24
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.23) хуралдаан 13.07 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн аудитын байгууллагын 2019, 2020 оны гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны 2018 оны 01 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын […]

ezbh.jpg
2019-04-23 14:24
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.23) хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт […]

undesnii-nomiin-san.jpg
2019-04-23 14:05
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2019.04.23) Үндэсний номын санд ажиллаж, тус номын сангийн Төвд номын сан, Монгол судлалын танхим, Архив, Үнэт, ховор номын музей, Уншлагын танхим зэрэгтэй танилцаж, ажилтнуудтай нь уулзаж ярилцлаа. ЮНЕСКО жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон 1995 онд зарласан. Дэлхийн номын өдрөөр Ерөнхий сайд хүрэлцэн ирж, ажилтай […]

shud.jpg
2019-04-23 13:34
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг албан ёсоор улс орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх юм. Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулна. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх […]