Индонезийн иргэншилтэй болохыг хүссэн солонгос иргэдийн дараалал ихэсчээ

Индонези улсын Жакартад амьдардаг Солонгос гаралтай иргэн таван жилийн өмнө Индонезийн иргэншилтэй болжээ. Тэрээр 10 гаруй жилийн турш эрхэлсэн бизнесээ алдахгүйн тулд БНСУ-ын иргэний харъяаллаа ийнхүү сольсон аж.

Бусад улс орнууд ижил төстэй боловч Индонезид гадаадын иргэд бизнес эрхлэхэд маш их хязгаарлалт тавьдаг. Барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх нь хязгаарлагдмал бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгчид жижиг дунд бизнес эрхлэх боломжгүй байдаг. Хувь хүн үл хөдлөх хөрөнгөтэй болж чадахгүйгээс гадна жил бүр визээ шинэчлэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс энэ бүх бэрхшээлээс зайлсхийж, иргэншлээ сольсон нь зөв сонголт болсон гэж тэрээр ярьжээ.

Харин түүний гэр бүл болох эхнэр, хоёр хүүхэд нь иргэншлээ солиогүй бөгөөд тэд хоёр улсын хооронд чөлөөтэй зорчдог гэнэ.

Солонгосчууд энэ мэтээр иргэншлээ солихыг хүсэх болсон шалтгааныг албаны хүмүүс тайлбарлахдаа бизнес эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл явуулахад тус улсаас баримталж буй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд үзүүлдэг уян хатан бодлого болон БНСУ-ын татвар, бусад олон таагүй нөхцлөөс хамааралтай гэж байгаа юм.

БНСУ-ын зүгээс 2014, 2015 оны байдлаар тус бүр 40 хүнд Индонез улсын иргэншлийн зөвшөөрлийг өгч байсан бөгөөд 2017 оны байдлаар нийт 413 хүнд тус улсын иргэншлийг олгосон байдаг юм байна.

Өчигдөр (2019.04.22) Индонезийн холбогдох байгууллагуудын мэдээлснээр, 600 гаруй солонгос иргэн индонезийн иргэн болох мэдүүлгээ өгчээ. Мөн 4,000 солонгос иргэн хариугаа хүлээж байгаа тухай БНСУ-ын Засгийн газраас мэдэгдсэн байна.

Эх сурвалж: hankookilbo.com

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн