tsagdaa-1.jpg
2019-02-11 10:45
Сар шинийн баяраар буюу шинийн 1-3-ны өдрүүдэд (хоёрдугаар сарын 5-7-ны өдрүүд) нийслэлийн иргэдээс цагдаагийн байгууллагад 4,204 дуудлага ирсэн байна. Нийт дуудлага мэдээллийн 217 нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хувь буурсан үзүүлэлт гэж Нийслэлийн Цагдаагийн газар мэдээллээ.  

tsagaan_ovgon.jpg
2019-02-11 10:42
Монголчуудын бурхан шашны соёл түүхэнд гардаг нэгэн шүтээн дүр бол Цагаан өвгөн юм. Монгол цамын урлаг, тэр дундаа Их Хүрээний цамын дэг дотор энэхүү Цагаан өвгөний дүр онц хүндтэй байр эзэлдэг. Дээр цагт Монголын олонхи хүрээ хийдийн цам дээр очсон хүмүүс энэхүү Цагаан өвгөний цамнахыг үзэх гэж хичээдэг байжээ. Учир нь Цагаан өвгөний цамнан бүжиглэх […]

llllllll.jpg
2019-02-11 10:37
Сар шинийн баярын өдрүүдэд амрах, баярлах завгүй өнждөг хүмүүс бол эрүүл мэндийн салбарынхан байдаг билээ. Энэ жилийн цагаан сарын өдрүүдэд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар цахим хурал хийж, дор бүрнээ үүрэг даалгавар авцгаасан. Энэ үеэр хот, хөдөөд улаанбурхан өвчний болзошгүй дэгдэлтээс сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд албан даалгаврыг танилцуулж, шат […]

huh-suvd.jpg
2019-02-11 10:36
Хөвсгөл нуурын “Хөх сувд 2019” мөсний баярыг ирэх гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд олон улсын фестиваль болон өргөжсөн Далай ээжийн мөсний баяр 19 дэх жилдээ болох бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамр хамтран зохион байгуулах юм. Мөсний баярын үеэр дотоод, гадаадын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болохоос […]

emneleg.jpg
2019-02-11 10:20
“Ангио” гэж дуудахад анх ичдэг байжээ Мэргэжлээрээ түмэндээ овоглогдсон, энэ цагийн нэртэй эмч нарын нэг “Ангио” Лхагвасүрэнг олон хүн зүрхний мэс засалч, титэм судасны оношилгоо, эмчилгээний “Цагаан толгой” гэж ойлгодог. Гэтэл элэгний хорт хавдрын өвчлөлийн үед тэжээх судас бөглөх мэс засал хийх, эсэх эцсийн шийдийг “Гуравдугаар эмнэлгийн Лхагваа эмч л хэлнэ дээ” гээд бусад эмнэлэг, […]

juud.jpg
2019-02-11 10:17
Судлаачийн үг Brexit Европт их гай тарина гэх шүүмжлэл, дайралт нэн их тааралдах боллоо. Европт антисемитизмын (еврейн эсрэг үзэл) шинэ, хүчирхэг давалгаа үүсгэж, тэр нь жүүдүүдийн Европоос дайжихад хүргэж мэднэ хэмээн Европын жүүдийн номлогчдын зөвлөлийн дарга, Москвагийн ерөнхий раввин Пинхас Гольдшмидт мэдэгдлээ. Тэрбээр Европарламентад энэ талаар сэтгэл түгшим мэдэгдэл хийж, энэ тив бүх еврей нараасаа […]

zolgolt.jpg
2019-02-11 10:08
Өнөөдөр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн зургааны өдөр. Тиймээс өнөөдөр золголт хийж болно. Учир нь шинэ сарын шинийн долоонд ах, дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэдэг байна. Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг аж. Аргын тооллоор 2019 оны хоёрдугаар сарын 9, 10-нд шинийн таван тохиосон юм. Тэгэхээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын […]

ash.jpg
2019-02-11 10:00
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан эмнэлгийн барилгыг энэ сард ашиглалтад оруулах тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ эмнэлэг Баянзүрх дүүргийн хүн амд үндсэн, улсын хэмжээнд зарим төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн АШУҮИС-ийн төгсөхийн өмнөх болон дараах сургалтад хамрагдаж байгаа 7000 гаруй оюутан, 1000 шахам эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах боломж бүрдэж байна. […]

1-r-surguuli.jpg
2019-02-11 10:00
Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 4-ний өдөр Авлигатай тэмцэх газраас саатуулсан. Түүнийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлж авах болон дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан гэх үндэслэлээр саатуулсан байдаг. Нийслэлийн прокурорын газраас хүргүүлсэн саналын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн үед […]

muss.jpg
2019-02-11 09:48
Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага бүртгэгдээд байна. Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг […]